5.Бээжин Олон Улсын Зочид Буудал нь Бээжингийн галт тэргэний буудлаас зүүн Чан Ань гудамжинд нэвтэрэх "Т" үсгийн хэлбэртэй замын хойт талд байрладаг юм. Цагаан өнгөтэй энэ зочид буудлын гол барилгын өндөр нь 104 метр, барилгын нийт талбай нь 120 гаруй мянган квадрат метрт хүрч байдаг. Зочид буудлын гол барилга нь гурвалжин хэлбэртэй байж, 38 метртэй хагас дугуй, шулуун, ташуу хэлбэртэй 3 хэсэг барилгаас бүрджээ.
Үүдэн танхимын өндөр нь 9 метр байдаг, энэ нь Хятадын дотоодод ховорхон тохиодог зүйл юм. Нэгдүгээр давхарын төв танхимд нь 12 ресторан, кафеийн өрөөтэй бөгөөд зүүн хэсэгт нь усанд сэлэх газар, боулинг тоглох газар зэрэг зугаа цэнгээний газрууд бий. Гол байшинд нь 1049 өрөөтэй, 2000 зочныг зэргээр хүлээн авч зочлох боломжтай байдаг.
6. Гуань-юань цэцэрлэгт хүрээлэн нь Бээжин хотын Шюань-ү дүүрэг дэх хотын хамгаалалтын голын хөвөөнд байрладаг. Да Гуань-юань цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан газар нь уул нь Манж Чин улсын хаадын хүнсний ногооны хүрээлэн байсан бөгөөд тэр үед түүнийг Нань Цай-юань буюу Хүнсний ногооны өмнө хүрээлэн гэж нэрлэж байжээ. Да Гуань-юанийг бол Хятадын эртний нэрт зохиолч Цао Шюе-чиний зохиосон "Улаан асрын зүүдэн" хэмээх сонгодог зохиолд дүрслэн өүүүлсэн зүйлд үндэслэн байгуулсан юм. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн доторхи байшин барилга, гол нуур, уулны хэлбэр, өвс ургамал зэргийг бүр Цао Шюе-чиний зурагласанд шударга байхыг хичээж байгуулснаар, байгалилаг онцлог ихтэй соёлын нэрт цэцэрлэгт хүрээлэн болсон юм. Да Гуань-юань цэцэрлэгт хүрээлэнг 1984 оны 6-р сараас эхлэн 3 үе шат хувааж байгуулаад, 1988 онд барилгын бүх ажлыг дуусгажээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай нь 125 мянган квадрат метр байдаг бөгөөд түүний дотор барилгын талбай нь 8000 квадрат метрт, гол нуурын хэсгийн талбай нь 24 мянган квадрат метрт тус тус хүрч, хиймэл уул цогцлоход 60 мянган шоо метр чулуу шороо хэрэглэсэн байжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн дотор нь барилгын үзэмжит газар 5, байгалийн үзэмжит газар 3, сүм хийдийн үзэмжит газар 1, орд хашийн үзэмжит газар 1 байж, нийт 40 гаруй үзэмжит газар байгуулсан байдаг.
7.Чан Чэн Зочид Буудал бол Хятадын Олон Улсын Аялал Жуулчлалын Агентлагийн Бээжин дахь салбар болон Америкийн Исен Барилга Байгуулалт, Хөгжлийн Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани хамтран хөрөнгө оруулж байгуулсан дээд зэрэглэлийн зочид буудал юм. Уг зочид буудлын зураг төслийг Америкийн Беркт Олон Улсын Компани хийж, Бээжин хотын Барилга Байгуулалтын 6-р Компани, Механик Барилгын Компани, Тоног Төхөөрөмж Угсралтын Компани, Хот Тохижуулалтын 3-р Компани, Байшин Засварын 2-р Компани, Цэцэрлэгт Хүрээлэнгийн Хэрэг Эрхэх Газрын харьяа Засвар Байгуулалтын Компани зэрэг байгууллага нэгжүүд хамтран барьж байгуулсан байна. Барилгын нийт талбай нь 82 мянга 459 квадрат метрт хүрсэн, "Ү" үсгийн хэлбэртэй энэхүү том зочид буудлын гол барилга нь 22 давхар, өндөр нь 82.85 метр байж, гурван талын жигүүрийн байшин нь бүр 18 давхараас бүрдсэн байдаг. Байшингийн ханын гадар талыг нь хөхвтөр өнгийн шилээр өнгөлсөн болохоор, "Шилин том давхар байшин" хэмээн нэрлэгдсэн байгаа юм. Чан Чэн Зочид Буудал нь 1007 өрөө, 1697 ор, дайллагын 12 жижиг танхим, 1000 хүн зэргээр хооллох юм уу 2000 хүний хурал хийж болох 1 том танхим, 9 ресторан, баартай байдаг. Чан Чэн Зочид Буудалд байшингийн орой дээрх цэцэгт хүрээлэн, үдэн бөмбөг тоглох газар, халуун усанд орох газар, массажийн үйчилгээний газар, гоо сайхны үйлчилгээний газар, кино театр, усанд сэлэх газар зэрэг зугаа цэнгээн, амралт сувилалтын газрууд бий.
8.Хятадын Ший Жүжгийн Театр бол нийслэл Бээжингийн соёл урлагийн ажиллагааны чухал газруудын нэг нь юм. Уг театрийг 1984 оны 9-р сард байгуулж ашиглалтанд оруулснаас нааших 10 гаруй жилд гадаад дотоодын их олон урлагийн хамтлагийг хүлээн авсан байна.
Хятадын Ший Жүжгийн Театр нь тоглолтын тэргүүний тоног төхөөрөмжүүдтэй болохоор, дээд зэрэглэлийн концерт тоглоход хамгийн аятай нөхцөл боломж хангаж чаддаг юм. Уг театрийн гоё сайхан гэрэл чимэглэл, үзэгчдийн танхимын тохилог сайхан 1500 суудал, 100 хүн хүлээн авч болох том жижиг амралтын өрөө зэрэг нь барилгын содон сайхан дүр төрх, үйлчигээний чанар түвшнийг нь харуулдаг байна.
9.Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард Түмний хийсэн Дайны Дурсгалын Ордон нь Бээжин хотын баруун өмнөд хэсгийн Лү Гү-чяо гүүрийн хажуу дахь Вань Пин сяний хуучин буурь дээр байгуулагджээ. Уг дурсгалын ордныг 1987 оны 7-р сарын 6-ны өдөр ашиглалтанд оруулсан байна. Дурсгалын ордны өмнөх шатан дээр нь 4 метр өндөртэй "Сэрсэн арслан"-ы нэг шуумал байдаг бөгөөд тэр нь сэргэн боссон Хятадын үндэстнүүдийн ард түмний эрэлхэг баатарлаг, ялагдшгүй зориг санаа, сүр сүлдийг бэлэгдэж харуулсан байдаг юм. Дурсгалын ордны умард хэсэг нь "Лү Гү-чяо гүүрийн хэрэг хувьсл"-аар сэдэвлэж, уран зураг, баримал шуумал, орчин үеийн гэрэл чимэглэл, дуу авиа зэрэг арга барилаар түүхийг дахин харуулсан хагас дугуй хэлбэртэй үзэмж зургийн ордон болно.
10.Метрогийн Дүн-сы Ши-тяо зогсоол нь Дүн Жи-мэнь хаалга болон Чао Ян-мэнь хаалганы хооронд оршдог юм. Газар доорхи том оврын энэхүү барилга нь 26 мянган квадрат метр талбайтай байдаг. Шар өнөгийн тулгуур, хүрэн шал, цагаан дээвэртэй энэхүү зогсоолын зүүн талын ханан дээр нь 3 метр өндөр, 62 метр урттай "Хуа Шягийн аварга дүр төрх" хэмээх шаазангаар урласан том зурагтай, баруун талын ханан дээр нь 2.99 метр өндөр, 70 метр урттай "Дэлхий нийттэй алхаа нийлүүлэн урагшиля" хэмээх шаазангаар урласан том зурагтай байдаг. Хүмүүсийн нааш цааш зорчин өнгөрөхөд зориулсан танхимын доор талд нь бас дээр давхарынхаасаа ч том зогсоол байдаг бөгөөд түүнийг Нийслэлийн Нисэх Онгоцны Буудал руу нэвтрүүлэхэд зориулан урьчилсан хэлбэрээр бэлтгэж байгуулсан юм. /О.Дарамбазар найруулан орчуулав/ 1 2
|