• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-19 16:25:56    
Охин дүүгээ дагуулж сурлагын мөр хөөж яваа залуу оюутан

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, залуучууд нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Сүүлийн үе Хятадын радио телевиз сонин сэтгүүл гэсэнгүй Хун Жаньхуй гэдэг залууны тухай мэдээлэл өргнөөр явж байдаг. Тэрээр түйлын аз бус гэр бүлд төрж өссөн боловч хүчир зовлонгийн өмнө ерөөс зориг шантраагүй, хичээл сурлагадаа шамдахын зэрэгцээ бүх гэрийнхээ өмөг түшиг нь болж, аавынхаа олж ирсэн охин дүүг асран тэжээсээр бүтэн 12 жил болсон байна.

     1982 он, Хун Жаньхуй Хэнань мужийн Хун Жуан тосгоны тариачны гэр бүлд төрж өссөн юм. Түүнийг 12 настай байхад аав нь мэдэрлийн согогтой болж, ээжийг нь зодож шархтуулан, 1 настай охин дүүг нь газарт савж алсан байна. Энэ харсалт хэрэг гарсанаас хойш Хун Жаньхуйгийн гэр бүл хүнд зовлонгийн дунд байсаар иржээ. Аав нь өвчин хөдөлсөн үед гэрийнхээ хүнийг зовоож тарчилган, тавилга хэрэгслээ савж хагалсаар байтал энэ гэр авахын аргагүй тамтаг болсон бөгөөд аавынх нь өвчнийг эмчлүүлэхийн тулд толгой өндийж чадахгүй хүнд өрөнд дарагдсан байна.

1  2