Нэг удаа аав нь хэдэн өдөр алга болсноо хаанаас олсныг мэдэхгүй манцуйтай хүүхэд тэврээд гэртээ ирсэн байлаа. Сайн санаатай хүн энэ хүүхдийг тэжээгэч гэсэн бичээстэй цаасыг хараад ээж нь хэдий өр өвдөж байсан ч гэрийн амьдрал дэндүү ядуу, өөрөө амьдрахад бүр хэцүү байх чинь гэд бусад хүнд хүргүүлэхээр Хун Жаньхуйг явуулсан байна. Тэсгим хүйтэн өвлийн улиралд Хун Жаньхуй энэ хүүхдийг харан харан татгалзаж, эцэстээ өөрөө асрахаар зориг шийдчээ. Тэр үед нялах хүүхдэд сүү авах мөнгө ч байхгүй учраас Хун Жаньхуй өдөр бүр модонд авирч, шувууны өндөг түүж буцалгад идүүлдэг байлаа. Тухайн үед энэ нь хамгийн шим тэжээлтэй зүйл байсан бөгөөд үүнийг олохын тулд модноос хэчнээн ч удаа ойчсоныг буу мэд.
Хангалтай мөгөөр цаг тухайд нь эмчлүүлэх нөхцөлгүй болохоор аавийнх нь өвчин өдрөөс өдөр хүндэрч, гэрийн дараасыг дааж чадахгүй болсон ээж нь 1995 онд босч явсан байна. Тэр цагаас эхлээд амьдралын хүнд ачаалал 13-хан настай Хун Жаньхуйгийн биед туссан юм. Тэрээр өдөр бүр хичээлдээ явахад охин дүүгээ зэргэлдээ айланд тавиж, хичээл тарсаны дараа санд мэнд гүйж ирээд бүх гэрийнхээ хоолыг хийдэг. Орой унтахдаа охин дүүгээ дотор талд тавиж, дуу чимээ гарсаар юуны өмнө охин дүүгээ тэмтэрч үздэг.
Энэ мэт хатуужин амьдарсаар байж охин дүү нь 3 настай боллоо. Хун Жаньхуй ч шилдэг хир бүтэмжээр Хэнань мужийн хамгийн сайн дунд сургуульд элсэн орсон байна. Сургуульд явахаас өмнөх зуны чөлөөгөөр Хун Жаньхуй барилгын ажил хийж, сурлагын төлбөрөө төлсөн бөгөөд сургуулийн дэргэд жижигхэн байшин түрээсэлж дүүгээ авч очжээ. Өнгөрсөнтөй адилаар тэрээр өдөр бүр байр сургуулийн хооронд яаралдан гүйж, өглөөний цайг бэлтгэсэний дараа хичээлдээ явж, өдөр оройны хоолыг сургуулиас авч ирээд охин дүүтэйгээ хамт иддэг. Хун Жань хуй хичээлийн гаднах зав чөлөөгөөр бал, сургалтын ном зарах зэрэг хийж чадах ажил бүхнийг хийж, олсон бага мөнгөөрөө бүх гэрийн амьдралыг нэмэрлэж байжээ.
Амьдрал дүнгэж тайван байдалтай болоход Хун Жаньхуйгийн авынх нь өвчин дахин хүндэрч, тэрээр арга бус сургууль завсардсан байна. Энэ залуугийн биед дэндүү олон аз бус явдал тааралджээ. Хожим нь олон багшийн дэмжлэгтэйгээр тэрээр дахин сурах завшаан олсон юм. Хун Жаньхуй хаана явсан ч хэдий хүчиртэй байсан ч охин дүүгээ ерөөс орхиогүй. Тэрээр сурах насанд хүсэн охин дүүгээ сургуулийн ойролцоо байгаа бага сургуульд хүргэж, бие биеэ урамшуулан, хүчир зовлонг хамтаар туулсан өнгөрчээ.
2003 онд Хун Жаньхуй Хунань мужийн Хуай Хуа дээд сургуульд элсэн оржээ. Энэ баярт чимээ нь бүх гэрийн хүмүүсэд амьдралын гэрэлт очийг дахин нрцоосон боловч хэдэн мянган юуаний сурлагын төлбрөөс яахын аргагүй татгалзаж байсан үед түүний байдлыг ойлгсон мэдсэн сургуулийн багш сурагчид сайн дураасаа мөнгө хандивлах ажиллагаа зохион явуулж, цуглуулсан 3000 гаруй юуанийг Хун Жаньхуйд гардуулсан юм.
Өнөө Хун Жаньхуй нийгэмийн пратик ажилд оролцох шатанд ороод байна. Түүний хамгийн их хүсэл нь охин дүүгээ их сургуульд шалгуулах явдал болно. Тэрээр хэлэхдээ, хамгийн хүчиртэй үе нэгэнт өнгөрлөө, өнөө авын өвчинд л санаа зовж байна гэжээ. 1 2
|