• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-20 17:37:08    
И Ү хотын худалдааны зах дахь гадаадын бизнеменүүд

Хятадын Олон Улсын Радио

     И Ү бол Хятадын зүүн өмнөд нутгийн Жэ-жян мужийн нэг жижи хот бөгөөд өргөн хэрэглээний жижиг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулддагаараа нэрд гардсан газар юм. И Үгийн жижиг бараануудын төрөл зүйл нь олон, үнэ нь ч хямд бйадаг болохоор, дэлхийн олон орны бизнесменүүд өдөр болгон тэндээс дэлхийн олон газар нутаг руу 1000 гаруй контейнер бараа ачуулж явуулдаг байна.

     Фложиан Сазингер бол И Ү хотод бизнес хийж байгаа Герман хүн юм. Дэлхийн олон газрын хэрэглэгчдэд бараа таваарын мэдээлэл болон бараа нийлүүлэтийн олон зүйлийн хэлбэр хангадаг нь түүний өдөр болгоны хамгийн баяртай үйл хэрэг болдог аж. И Ү-д бизнес эрхэлж байгаадаа Фложиан Сазингер маш сэтгэл ханамжтай байлаа.

     "И Ү хот бидэнд маш таалагдаж байна. И Ү-гээс бид төрөл бүрийн хямд үнийн бараа бүтээгдэхүүн худалдан авч болдог, бас бараа захиалах юм уу барааны загвар захиалж ч болно. Эндэхийн хүмүүсийн ажлын үр ашиг өндөр, бид маш сайн хамтран ажиллаж байна" гэж Фложиан Сазингер тэмдэглэжээ.

     Фложиан Сазингер бол 2 жилийн өмнө И Ү хотод ирж бизнес хийсэн хүн юм. Тэрээр И Ү-д "Фү жи хуань чю" хэмээх компани байгуулаад, тусгайлан экспорт импортын худалдаа хийж байна. Түүний компанид нь Европоос оруулсан Италийн савхин гутал, Германы шар айраг, Францын дарс зэргийг дэлгэн тавьсан байдаг боловч түүнд Хятадын олон газарт үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний жижиг бараа бүтээгдэхүүн зонхилож байдаг юм.

     Фложиан Сазингерын бизнес хийж байгаа И Ү бол Хятадын аралжаа худалдаа маш их хөгжсөн хот юм. И Ү хотод оршин амьдарч байгаа сая 600 мянга гаруй хүн амын доторхи 8 хүний 1 нь бизнес эрхэлж байдаг. И Ү хотын жижиг бараа бүтээгдэхүүний захад дэлхийн олон газрын пүүс компанийн үйлдвэрлэсэн 320 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байдаг учраас, жижиг барааны том зах, бараа худалдаан авагчдын диваажин хэмээн нэрлэгдсэн байна. Уг зах нь наймаа тохиролцсон хэмжээгээрээ 14 жил дараалан Хятадын жижиг бараа бүтээгдэхүүний том захуудын тэргүүн байранд орсон юм. И Ү-гийн жижиг бараа бүтээгдэхүүний зах нь одоо дэлхийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний төв, Хятадын бараа бүтээгдэхүүний экспортын чухал бааз болон хөгжиж байна.

     Фложиан Сазингер шиг И Ү хотод безнес эрхэлж байгаа гадаадын бизнесменүүд өнөө 8000 гаруйд хүрч байгаа юм. Тэд дэлхийн 100 гаруй улс орноос хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дотор Иордан, Египит, Палестин зэрэг Арабын улс орнуудынх зонхилож байдаг.

     Энэ жил 28-тай Хад Ералменави бол Палестин хүн юм. Тэр И Ү-д ирэхээс өмнө нь Хятадын Шанхайн Зам Харилцааны Их Сургуульд оюутнаар суралцаж өнгөрчээ. Хятадаар ярьж чаддаг байсан тул, тэр их сургуульд суралцаж байсан хугацаандаа Хятадад бизнес хийхээр ирсэн Араб хүмүүст байнга орчуулагч болж явсаар, Хятадын зах зээлийн байдлыг аажмаар ойлгож, бас И Ү хоттой танилцсан байлаа. 2001 онд их сургуулиа төгсөөд, электорникийн мэргэжил сурсан тэрээр ажлын байр сонгохдоо И Ү хотод ирж экспорт импортын нэг компани байгуулан ажиллуулсан байв.

1  2