"Надтай уулзаж харилцсан хүмүүсийн зонхилох нь И Ү-г мэддэг байсан, тэндэхийн бараа бүтээгдэхүүний төрөл зүйл, чанар чансааны талаар тэд бүр сайн үнэлгээ өгч байсан юм. Хятад улс хөгжиж, их олон орны бизнесменүүд Хятад улс дахь худалааны боломж тохиолыг олж харсан, би ч энэхүү боломжийг алдахгүй байхыг хичээсэн юм. Манай компани голцуу олон орны бизнеменүүдийн эндээс сайн чанарын бараа бүтээгдэхүүн хайхад нь туслалцаа үзүүлдэг юм" гэж Хад Ералменави хэллээ.
И Ү-д бизнес хийхээр ирэх гадаадын бизнесмен улмаар олшрахын хиээр, өрсөлдөөн ч өлөр ирэх тусмаа ширүүн болж байгаа хэдий ч, би мөн сар болгонд 10 орчим контейнер бараа ачуулсаар байна гэж Хад Ералменави сурвалжлагчид хэллээ.
Канад нутагтай Рубин Кайнз бол нутагтаа экспорт импортын нэг компани ажиллуулж байгаа хүн юм. Тэр жил болгонд Хятад улсад олон удаа ирж бараа захиалдаг бөгөөд ирэх болгондоо бас заавал И Ү-д хүрч тэндэхийн захаар явж сонирхдог байна. И Ү-гийн бараа бүтээгдэхүүн хямд мөртөө чанар ч сайн байдаг болохоор, би удаа бүр тэндээс их хэмжээний бараа оруулдаг юм гэж тэр ярьлаа.
Рубин Кайнз хэлэхдээ: "Чухамдаа захиалъя гэсэн бараа маш олон байгаа боловч, би үнэ ханшны байдалд үндэслэж захиалах барааныхаа хэмжээг тогтоодог юм" гэжээ.
Олон улсын худалдааны хотхон бол И Ү-д бараа худалдан авахаар хүрсэн гадаадын бизнесменүүдийн заавал очдог газар юм, тэндэх бол мөн ч дэлхийн бөөний худалдааны хамгийн том зах болж байгаа газар болно.
Олон улсын худалдааны хотхонд өмнөд Солонгосын бизнесмен Ли Сон-юн сурвалжлагчид хэлэхдээ: "Эндэхийн орчин ахуй маш тохилог, маш цэвэрхэн, бас шинжлэх ухаанчаар удирдан хамаарч байдаг тул, бидний бизнесийн ажилд маш дөхөм байдаг. Олон улсын худалдааны хотхон нь бидэнд интернэтийн сүлжээнд ажиллах аппрат хэрэгсэл хангах, утас угсарч өгөх, тусгай гуанз ресторан ажиллулах зэрэг олон талын шаардлагатай үйлчилгээ хангаж байна" гэлээ.
И Ү-д бизнесийн ажил хийдэг гадаадын бизнеменүүд бүр тэнд бараа хадгалах, бараа нийлүүлэх, гаалиар өнгөрөх, мөнгөн гүйлгээ, даатгал, мэдээлэл хангамж зэрэг талаар иж бүрэн маш сайн үйлчилгээтэй гэж үздэг юм. Гадаадын бизнесменүүд И Ү-д экспорт импортын нэг төрлийн ажил хөөцхлдөхөд зөвхөн хэдхэн хохогийн хугацаа л хэрэгсдэг учраас, Германы бизнесмен Фложиан Сазингер сурвалжлагчид И Ү-гийн хүмүүсийн ажлын үр ашиг өндөр байна гэж бахдан ярьж байсан юм. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/ 1 2
|