• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-20 17:40:16    
Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсон 4 жилд бид амлалтаа хирхэн биелүүлсэн бэ?

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орох үед хийсэн амлалтаа биелүүлж байгаа нь Хятад улс бол хариуцлагтай орон гэсний бүрэн харуулж байна. Амлалтаа биелүүлж байгаа байдал идэвхтэй өөрчлөлт авчирсан боловч ноцтой өрсөлдөөн болсон байна. Амлалтаа бүрэн биелүүлэхэд сүүлчийн хэдхэн зүйл үлдээд байна. Гэвч нээлттэй байлгахаа өргөтгөх замд нэн их шалгалтыг туулах хэрэгтэй юм.

     Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсон 4 жилийн турш бид амлалтынхаа зонхлонх олонхыг биелүүлж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйл хэрэгтээ чухал хөдөлгөх хүч сэлэвсэн юм. Тэгвэл одоо бид нэгэнт биелүүлээд байгаа амлалтууд юу юу байх бэ? гэвэл энэ тухай Худалдааны яамны дэлхийн худалдааны үйл хэрэг хариуцсан газрын дарга Жан Шянчэн тал бүрээр тайлбарлан хэлсэн байна.

      Гадаад худалдааны эрхээ уридчилан чөлөөтөй болгож, боомтын гайлиа амлалт ёсоор биелүүлсэн
4 жилийн турш манай орны гадаад худалдаа нэг жилд нэг алхам хийж, ерөнхий хэмжээгээрээ дэлхийд 3-р орсон байна. Үүнд гадаад худалдааны эзэгнэлтийн эрхээ бүрэн чөлөөтөй бологсон нь бидний амлалтаа биелүүлсний чухал алхам болох юм. 10-дэх сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчидийн их хурлын бйангын хорооны 8-р хурлын баталсан "Гадаад худалдааны хууль"-г үндэслэн Худалдааны яам 2004 оны 6-р сард "гадаад худалдааны эрхэлэгчидийн бүртгэлийн арга"-г баталж, 7-р сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ нь манай орон гадаад худалдааны тухай амлалтаа хагас жил уридчилан биелүүлснийг харуулж байна.

      Гайлийн татвар болон гайлийн бус татварын арга барил бол нэг орны зах зээлийн нээлттэй байх хэмжээний бэлгэдэл болдог юм. Зонхлох олонх бараа бүтээгдэхүүнд авч хэлвэл манай орон 2005 онд амлалт ёсоор гайлийн татварыг хамгийн доор төвшин хүртэл буруулсан юм. Гайлийн татварын дундаж хэмжээ ДХБ-д нэгдэн орохоос өмнөх 15.3% байснаа бураад 9.9%-д хүрчээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гайлийн татвар 14.8% байснаа бураад 9.3%-д хүчээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гайлийн татвар 23.2% байснаа 15.3% хүртэ буурчээ. 2006 онд цөөн хэдэн нэр төрлийн барааны гайлийн татварыг амлалт ёсоор үргэлжлэн бууруулах болно. 2007 он болон 2008 онд гэхэд гайлийн татварыг бууруулах гэсэн амлалтын ёсоор хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүн үлдэх болно. ДХБ-д нэгдэн орох үед хийсэн амлалтын цагийн хувиараар манай орон 424 төрлийн бүтээгдэхүүний импортын ковд болон лицайнзийн удирдалгыг цуцалсан байна.

     4 жилийн турш манай орны олонх үйлчилгээний салбар нээлттэй байх алхаагаа түргэтгэхэд ашигтай хууль дүрэм болон тогтоолдоо өөрчлөлт оруулах буюу шинээр боловсруулан тогтоосон байна. Тэд манай орны үйлчилгээний худалдааны салбар дахь зах зээлд орох амлалтыг хэрэгжүүлснээр барахгүй бас улсын дотоодын зарим нээлттэй байлгах арга хэмжээ авсан байна.

1  2