ДХБ-д нэгдэн орсны дараа манай орны банкны ажил үйлс гадаад валютын ажил үйлсээ тал бүрээр нээлттэй бологсон байна. Юаний ажил төрлийн нээлттэй байлгах цар хүрээ ч 25 хотод хүрсэн байна. Үүнд Ши-ань, Шэнян, Харбин, Чанчүнь, Ланжөү, Инчуань, Наньнин зэрэг хот амлалтын цагийн хувиараас уридчилан юаний ажил төрлийг нээлттэй бологсон байна. Юаний ажил төрөл эрхэлж болох салбар ч гадаадын аж ахуйн нэгж, гадаадын хүн, Шанган, Омены ах дүү нар байснаа өрөгжөөд улсын дотоодын аж ахуйн нэгж хүрсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай банкны эзэгнэлт эрхэлэлтийн ажил төрөл нэгэнт 100 гаруй болсон байна. Зах зээлд орох стандарт болон явц ч ДХБ-д нэгдэн орох үеийг бодвол дөхөм болсон байна. Энэ оны 12-р сар хүртэл гадаадын банк Хятадад нэгэнт 226 байгууламж байгуулж, 249 төлөөлөгчийн газар ажиллуулсан байна.
Даатгалын салбарт, гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани манай орны аль нэг хотод ажил үйлс эрхэлж болох болсон бөгөөд манай орны иргэд болон гадаадын иргэнд чиглүүлэн эрүүл мэндийн даатгал, өндөр насны даатгал, хамт нэгжийн даатгал гэх мэт үйлчилгээ хангаж болох болсон байна. Энэ оны 10-р сарын сүүлч болтол 15 улс орон, бүс нутгийн 44 даатгалын компани Хятадад 100 гаруй байгууламж байгуулан ажил төрөл эрхэлж байна.
Жижиглэнгийн худалдааны салбарт, энэ оны 8-р сарын сүүлч болоход манай орон гадаадын бизнезмны 900 гаруй аж ахуйн нэгжийн хятадад ажил үйлс эрхэлэхийг батлан зөвшөөрч, одоо болоход дэлхийн үндэстэн дамнасан жижиглэнгийн худалдааны толгойлогч компани болох Wal-Mart, Carrefour, METRO зэрэг бүр манай оронд ирэж ажил үйлс эрхэлж, түргэн хөгжиж байна.
Оюуны өмчийн эрхийг хамгаалах бол ДХБ-ын гишүүн орны анхаарал тавьж байдаг гол асуудлын нэг юм. ДХБ-д нэгдэн орорхоос өмнө манай орон оюуны өмчийн эрхийг хамгаалах талын хууль дүрэмдээ өөрчлөлт хийж, ДХБ-ын шаардалгад нийцүүлэхийг анхаарч ирсэн юм.
4 жилийн турш патантын эрхийн хууль, маркын хууль, зохиогчийн эрхийн хууль гэх мэт хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж, хамгаалах хүрээ хэвчээгээ өргөтгөсөн дэдүйгүй олон талын эрх ашигийг тодорхой болгож, хуулийн хяналт шалгалт тавьх тогтолцоог эрчимжүүлсэн байна.
Хятадын худалдааны яамны дэлхийн худалдаан үйл хэрэг хариуцсан газрын дарга Жан Шянчэн хэдэхдээ, амлалтаа биелүүлж байгаа нь Хятад улс бол хариуцлагтай орон гэсний бүрэн харуулж байна. Амлалтаа биелүүлж байгаа байдал идэвхтэй өөрчлөлт авчирсан боловч ноцтой өдөөлөг болсон байна. Амлалтаа бүрэн биелүүлэхэд сүүлчийн хэдхэн зүйл үлдээд байгаа боловч нэн олон үйл хэрэг бидний өмнө тулгарч байна. Бид нээлттэй байлгахаа өргөтгөх замд нэн их шалгалтыг туулах хэрэгтэй юм гэжээ. 1 2
|