Уламжлал яриагаар бол Жуан Зигийн эхнэр нь нас барсны дараа найзууд нь эмгэнэл илэрхийлж очсонд Жуан Зи харин түмпэн тогшиж дуулж байсан гэнэ. Найз нь маш их уурлаж, түүнийг яасан хатуу сэтгэлтэй юм гэж зэмэлсэнд "Хүн үхэх бол хавар өнгөрч зун болох, намар өнгөрч өвөл болохтой адилхан энгийн явдал юм. Би дуу тавьж ойлах юм бол хувь заяаг мэдэхгүй, байгалийн зүй ёсноос гажих биш үү? Тиймээс би ойлохгүй дуулж байна" гэсэн гэлцдэг.
Жуан Зи дайн дажин ихтэй бодит амьдралд дургүйцэж, нийгмийн шинэ дэг журам тогтоохыг хүсэж байжээ. Тэрээр хүн төрөлхтөнийг балар эртний нийгэмд буцааж, авах хонжих ярам ч хүсэл шаардлагагүй эрх чөлөөтэй амьдруулахыг хүсэж байсан аж.Дайн дажин ихтэй байсан тэр үед Жуан Зигийн энэ мэт хүсэл тэмүүлэлгүй, хүчирхэллийн бус улс төрийн зорилтыг хүмүүс хий дэмий яриа гэж үзэж байсан байв. Жуан Зийг хүмүүс хүндээр хэрэглэсэнгүй боловч тэр өөртөө бодит орчин ахуйгаас давсан үзэл санааны ертөнц бий болгосон байлаа. Энэхүү эхлэлт төгөсгөлгүй, хөвөө хязгааргүй үзэл санааны ертөнцөд тэр өөрийгөө ор тас мартаж, ямар ч хорио цээргүйгээр байгальлиг байдлаар байж, эрх чөлөөтэй амьдарч байжээ.
Жуан Зи нэг ёгт үлгэр зохиосон байдаг. Тэр нь юу гэвэл: Тэрээр зам явж байгаад хүний хувхай ястай таараад, түүнээс: "Чи ядуу хоосон болоод турж үхсэн юм уу? Эсэхүүл улс орон чинь уруудан доройтсноос болж үхсэн юм уу? Чи өлбөрч үхсэн юм уу? Эсэхүүл хүлдэж үхсэн юм уу? Аль эсэхүүл муу хэрэг хийгээд эцэг эх эхнэр хүүхдээ гомдоож үхсэн юм уу?" гэж асуугаад тэр хувхай ясыг дэрлэж унтсан гэнэ. Тэгээд зүүдэлсэн байлаа. Зүүдэнд нь тэр хувхай яс Жуан Зид: "Чиний асуусан зүй л бол бүр хүний амьдралын яршиг түвэгтэй зүйл. Хүн үхсний дараа дээрээ хаан ноёнгүй, доороо албат харцгүй, өлсөх ч үгүй, дарах ч үгүй, дураараа хөвөн дэгдэж, тэгэр газрын хамт оршдог учраас хүний ертөнцөд хаан суулаа ч гэсэн энэ мэт жаргалан эдлэхгүй" гэж хариулсан гэдэг.
Жуан Зи маш сонин сэвүүнээр сэтгэж, гүн ухааны ёс учрыг амьдлаг юмэрлэгээр тодорхойлдог. Түүний бичсэн "Жуан Зи" гэдэг номын өнөө байгаа 33 бүлэгийн доторх 90% нь бүр романтиг үзлийн ёгт үлгэр байж, утга зохиолын маш их үнэ цэнэтэй зүйл юм. "Жуан Зи" гэдэг энэ номын нэн чухал тал бол түүнд бомбын сургаалын үзэл санааны охи шилдэг зүйлүүдийг тодорхойлж, бомбын сургаалыг хөгжүүлж, бомбын сургаалын чухал сонгодог зохиол болсондоо байгаа юм.
Манай тооллын 3-р зууны Вэй, Жинь улсын үеэс хүмүүс Жуан Зигийн онолыг дээдлэж, эрдэмтэн нар түүнийг бишрэн хүндэтгэдэг болсон аж. Түүний шалтгаан бол Жуан Зийн үзэл санаа нь хүний чанарыг хүндэж, сэтгэл амаргүй байдлыг шинжилж, тайван бус ороо босгоо цаг үед амьдарч бүхий хүмүүст баяр басгалантай явах үзэл санааны ертөнц зохион өгсөн нь хүмүүсийг их тайвшруулдаг аж. Хятадын эртний үед нийгмийн өөрчлөлт хувьралт гарах бүр бомбын сургаал, Жуан Зийн сургаал ид өрнөж эхэлдэгтэй холбож үзэхэд Лао Зи болон Жуан Зийн бомбын сургаал нь Хятадын соёлын үзэл санаанд гүн уусан шингэсэн гэж хэлж болох юм. 1 2
|