• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-23 16:01:37    
Өвчингүй бол жаргал, сэргийлэх нь чухал

Хятадын Олон Улсын Радио

     Дээр үеийн хүмүүс "Өргүй бол баян, өвчингүй бол жаргал" гэж хуучилдаг нь ч аргагүй л үнэний хувьтай ажээ. Одоо, зүрх, тархи, бөөрний өвчин нь хүмүүсийн эрүүл мэндийн дайсан болж байна. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхэд, юуны өмнө цусны даралт, цусны саахар, цусны тос энэ гурван зүйлийн өвчин нэмэгдхээс эрхбиш сэргийлэх хэрэгтэй юм. Анагаах ухааны эрдэм шинжилгээний дүнгээс үзвэл, таргалах, цусны даралт, цусны саахар, цусны тос нэмэгдэх нь цөөн бус хүмүүст байдаг өвчиний ерөнхий шинж тэмдэг болоод байна. Тарган хүнд бол нэн илүү аюултай хүчин зүйл болж байгаа юм.

     Цусны даралт, цусны саахар, цусны тос ихсэх нь цусны судасны өвчнийг өдөөж, цусны судасны цочимог юм уу ужигшсан өвчин үүсэгдэг байна, үүнд тархинаас цус гарах, тархины судас түгжрэх, зүрхний өвчин, зүрхний булчингийн шигдээс зэрэг багтаж байна, бөөрний судасны өвчинд нэрвэгдвэл, бөөрний ажиллагаа муудана, эдгээр нь хүний бие цогцын эрүүл мэнд, цаашилбал амь насанд ч муугар нөлөөлдөг юм байна.

     Одоох байдлаар, цусны даралт, цусны саахар, цусны тос ихсэх энэ гурван зүйлийн өвчинд нэрвэгдхийг зарим хүмүүс төдийл их ойшоож үзэхгүй мөртлөө тууштай эмчлүүлэхгүй байна. Биеийн шинжилгээ хийлгээд үзэхэд л өвчин нь нэгэнт ужигшсан байдаг бөгөөд цусандаа химийн шинжилгээ хийлгэхгүй бол цусны тос нэмэгдсэн байгаагаа ч үл мэднэ.

     Одоо цусны даралтыг бууруулах эм бэлдмэл зөндөө байгаа, цусны даралт нь өндөр болсон хүмүүс бол эмчийн заавраар, биедээ тохирсон эм бэлдмэл авч уугаад цусны даралтаа бууруулж болох юм.

     Чихэрийн шижин өвчнийг эмчлэх шаардлага одоо тун өндөр болоод байна, зөвхөн шээсэнд нь саахар байхаар шалгуур болгож байгаа биш, бас цусных нь саахар хэр зэрэг хэмжээнд хүрсэнийг шалгаж байна, одоо цусны саахарыг бууруулах эм бэлдмэл ч их олон болсон байна, хэрэв эмчийн сануулгаар тасралтгүй эм уух юм бол цусны саахарын хэмжээг тогтвортой байлгаж, өвчнийг арилгах зорилгодоо хүрч болох юм. Үүний зэрэгцээ, ийм тийм эм бэлдмэл нь ямар нэг өвчнийг сэдрээхгүй дарж чадна гэх мэтийн худал үгэнд хууртахгүй байхыг хичээх хэрэгтэй юм, энэ дэлхий дээр нэгмөсөн зүтгээд бүрмөсөн амарчихдаг хэрэг ерөөс байдаггүйг мэдэж явах учиртай.

     Тарган хүний цусны тос нь их болсон байж болзошгүй тул цусандаа химийн шинжилгээ хийлгэж тодруулах хэрэгтэй юм. Юуны өмнө, ямар хүнсний зүйл идэж байвал тохиромжтой болохыг эрхэмлэж, хөнгөн хоол юм уу цагаан хоол илүү идэж, хамгийн чухал нь иймэрхүү идээн ундаа эдэлхээ урт хугацаагаар хатуу баримталбал сая тураах, өөх тосны бодисийн солилцоог сайжруулах зорилгодоо хүрч болох юм. Цусны тос нь илт нэмэгдсэн хүмүүс бол цусны тосыг бууруулах эм бэлдмэл уух хэрэгтэй, гэхдээ эдгээр эм бэлдмэлүүд нь зохих харш нөлөөтэй байдаг болохоор эмч нараас байнга зөвлөлгөө авч, тогтмол хугацаатайгаар элэгний үйл ажиллагааны шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй юм.

     Зүрх, тархи, бөөрний өвчин нь одоо олон гардаг, хүнд өвчин болоод байна, цусны даралт, цусны саахар, цусны тос нэмэгдэх энэ гурван зүйлийн өвчнийг сайтар эмчлэх нь маш олон хүнд өвчнөөс сэргийлж болох юм, үнэндээ урьдчилан сэргийлхээр гол болгож байгаа бодлого нь өргөн олон хүн ардын эрүүл мэндэд нэн их ач тус хүртээх болно.

1  2