Өтөлж байгаа хүмүүс зөөхийтэй бялуу их идэх муу
Зөөхийтэй бялууны үнэр амт гэж янзтай сайхан байдаг боловч түүнийг хижээл насны хүмүүс юм уу настан буурлууд их идэх нь тохиромжгүйг сануулах шаардлагатай байна. Үүнд ийм гурван зүйлийн шалтгаан байгаа юм. Тухайлбал:
1, Зөөхийтэй бялуунд хадгалагдаж байгаа энергийн хэмжээ нь бусад хүнсний бүтээгдэхүүнээс хол их байдаг, гэтэл хижээл насны хүмүүс болон настайчуудын энерги шаардагдах хэмжээ нь залуу хүмүүсийнхээс тун бага байдаг, ийм нөхцөл байдалд, зөөхийтэй бялууг их идэх юм бол биенд чинь шингэсэн энергийн хэмжээ нь шаардагдах хэмжээнээсээ даваад, цаг хугацаа нь удаад ирхээр таргалж болзошгүй юм.
2, Зөөхийтэй бялуунд үлэмж хэмжээний тослог зүйл агуулагдаж байдаг, энэхүү тослог зүйл нь настайчуудын цусны тосыг нэмэгдүүлэх аюултай байдаг.
3, Зөөхийтэй бялуунд агуулагдаж байгаа тослог зүйл нь жирийн тос биш юм, уг тослог зүйлийн дотор хиймэл өөхний хүчил байдаг, энэхүү хиймэл өөхний хүчил нь цусны тос болон амьтаны өөхтэй адил, хүний эрүүл мэндэд их муу нөлөө үзүүлдэг байна. /Л.Буянтогтох орчуулав/ 1 2
|