• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-26 17:06:55    
Сүлд модны баярыг Хятад улсад тэмдгэлж байгаа тухай

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс өөрчлөлт шинчлэлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэн дэлхийн улс орнуудтай тал бүрийн найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, ард түмэн хоорондын харилцаа холбоо гүүнзгийрснээр Өрнөдийн орнуудын өргөнөөр тэмдэглэдэг шинэ жил сүлд модны баярыг Хятад оронд тэмдэглэх болсон нь худалдаа дэлгүүр өрнөдийн янзаар дэлгүүр лангуугаа янзлан чимэглэж, барят зориулсан сүлд мод, өвлийн өвгөн , хүсний зүйл зэргийг зарж байгаагаас харагдаг төдийгүй айл өрх гуанз ресторанд тэмдэглэж байгаа байдал зөндөөн харагдах болжээ.

     Гуч гаруй натай Лю Сүн бол Бээжнгийн цахилгаан тэрэгний үйлдвэрийн ажилчин юм. Сүлд модны баяр болохоос хоёр долоо хоногийн өмнө тэрээр сүлд мод авч , өнгийн гэрэл чийдэн өлгөж зочны өрөөгөө янзалжээ. Хэдийгээр бас хэд хоногийн зай байсан ч тэрээр баярын орой эхнэртэйгээ европ гуанзанд очиж тэмдэглэхээр төлөвлөжээ .Тэрээр хэлэхдээ, бид Магсем гэдэг Бээжингийн европ хоолны газар очиж оройн зоогт ороод дараа нь дэлрүүр явна. Учир нь сүлд модны баярын шөнө дэлгүүрүүд шөнө туж ажилладаг. Бид ер нь ингэж тэмдэглэж ирсэн юм гэжээ.

1  2  3