• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-26 17:06:55    
Сүлд модны баярыг Хятад улсад тэмдгэлж байгаа тухай

Хятадын Олон Улсын Радио

     Хатагтай Лү Саовэйгийн хэлж байгаа энэ хүсний үйлвэртэй аилаар олон газрын худалдаа дэлгүүр шинэ жилийн баяр тэмдэглэх энэ худалдааны боломжийг ашиглан олон зүйлийн шинэ бараа бүтээгдэхүүн бэлтгэсэн байна. Бээжингийн худалдааны нэрт гудамж Ван Фүжингийн том жижиг дэлгүүрүүд өрнөдийн ёлка-- шинэ жилийн сүлд модны наадамыг тэмдэглэх янзаар дэлгүүрээ янзлан чимэглэж, сүлд мод, өвлийн өвгөн , янз бүрийн бэлгийн зүйлийг лангуу дүүрэн тавьжээ.

     Нэг жижиг дэлгүүрийн үйлчлэгч Зэн Хуа сурвалжлагчид хэлэхдээ, манай дэлгүүр энэ жил зуу гаруй зүйлийн бараа бүтээгдэхүүн бэлтгэсэн, өвлийн өвгөн шиг ийм тоглоом нь хүмүүсийн сонирхоыг их татаж байна. Энэ гурван өрдийн туршийн орлого их нэмэгдсэн гэжээ.

     Хот газар шинэ жилийн сүлд модны баярыг тэмдэглэх болсон дөтийгүй Хятадын олон газрын хөдөө тосгоны тариачид ч энэ баярыг тэмдэглэх болсон байна. Зүүн хойтын Хэйлунжян мужид энэ үеэр цас орж тэнгэр их хүйтэн болжээ. Жямас хотын Тан Юань сяний тариачин Ван Живэнийх цонхон шил дээрээ өвлийн өвгөний зургийг наасан байлаа.

     Ван Живэнь хэлэхдээ,энэ жил манайхан элбэг ургац хураасан, шинэ жилийн баяр, элбэг ургацаа тэмдэглэж бид гахай нятласан. Сүүлийн жилээс хөдөөгийн тариачид ч шинэ жилийн сүлд модны баярыг тэмдэлэх болсон. Энэ нь тариачдын амьдрал сайжирсныг харуулж байгаа юм гэжээ.

     Уламжлалт цагаан сарын баяр юм уу хурим наадамаар Хятадын хөдөө нутагт мал нядлаж өргөн ихээр тэмдэглэдэг. Өнөөгийн байдлаар өрнөдийн оронд тэмдэглэдэг шинэ жилийн сүлд модын баярыг Хятадын хөдөө нутагт хүртэл тэмдэглэх болж байгаа нь улс түмэн хоорондын харилцаа холбоо нэмэгдэн иргэдтйн соёл зан заншил харилцан нөлөөлж байгаагийн шинж тэмдэг гэж мэрэгжилтэд үзэж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/


1  2  3