• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-27 19:58:38    
Хятадын түүхэн нэрт хүн—ХаньҮди

Синьхуа Агентлэг

     Хань Үди Лю Чэ бол Хятадын түүхэнд хамгийн их үйлс бүтээсэн хаадын нэг юм.

     Манай тооллын өмнөх 140 онд Лю Чэ 16 настайдаа хаан сууринд сууж Хань Үди хаан болсон байжээ. Тэрээр их холын харцтай хаан байсан болохоор дотоод гадаад бодлогын талаар бүр маш их ололт амжилт олж, төрийн эрх барьж байсан 54 жилийн хугацандаа Хятад орныг тухайн үеийн дэлхийн хамгийн их хүчирхэг орны нэг болгосон байлаа. Английн нэрт эрдэмтэн Веллсийн "Дэлхийн түүхийн хөтөлбөр" гэдэг номдоо тухайн үед Ромын хаант улс л Хань улстай хүч тэнцэж байсан гэж тэмдэглэжээ.

     Хань Үдиг цэрэг дайны талаар аугаа их үйл бүтээсэн гэж хүмүүс үнэлдэг юм. Хань улс нь манай тооллын өмнөх 202 онд байгуулагдсанаас хойш хил хязгаар нутаг нь амар амгалангүй байсан аж. Тухайн үед умардын нүүдэлчин үндэстэн Хүннү их түйвээж байсан тул нийгэм эдийн засгийн тогтвортой байдал болон хөгжил нь ноцтой нөлөөлөгдөж байжээ. Хань Үдигээс өмнөх хаадууд нь бүр хувиа сахиж хамгаалах бодлого хэрэгжүүлж, хааны гүнжийг Хүннүгийн ноёдод хатан болгож богтолж өгөөд үүнээрээ түр хугацааны амгалан байдлыг сольдог байсан байв. Хань Үди хаан болсны дараа цэргийн хүчнийг чангатгаж, жил болгон баруун хойт зүгийн тал нутаг болон цөлөрхөг нутагт их хэмжээний цэрэг томилож, Хүннүг хатуу дарамталж тэр болгон дайран довтолж чадахгүй болгосон учраас дотоодын хөгжлийн орчин ахуйгаа тогтвортой болгосон аж. Цэргийн талаар Хань Үди бас цэрэг томилож, Хятадын баруун өмнөд, өмнөд нутгуудыг эрхшээлдээ авч, элчис илгээж Хань улсын эргэн тойрны жижиг орнуудыг ятган дагуулж, Хань улс нь ойр холынхныг сүрээрээ дарж, нутаг дэвсгэрээ туйлын ихээр өргөтгөж, 2000 гаруй жилийн дараах Хятадын өргөн уудам нутаг дэвсгэрийн цар хүрээг үндсэнд нь тогтоосон байлаа. Хань Үди хааныг нас барсны дараа үр хойч нь түүний ач гавьяаг дүгнэн үнэлж, "Үди" цол нэхэмжлэн өргөмжилсөн байна.

1  2