Дотооддоо засаг явуулах талаар Хань Үди маш их шинийг үүдэх байр суурь бармталж байжээ. Тэрээр хуучнаа бармтлагчдын асар их дарамтыг сөрч, "Байгалийн дураар болгох" гэсэн бомбын сургаалын үзэл санааг дээдэлдэг байсан дээдүүлийнхээ зуршлыг орхиж, "Ганц Күн Зийн сургаалыг дээдлэж, олон ноёдыг тушаалаас нь хасах" чиг шугам хэрэгжүүлж, Күн Зийн сургаалыг ноёрхох үзэл санаа болгосноор үүнээс өмнө хэдэн зуун жил хэрэгжүүлж байсан эрдэмтэн бүхнийг чөлөөтэй ярилцуулж, цэцэг бүхнийг зэргээр дэлгэрүүлэх гэсэн үзэл санаа соёлын хөгжөөнтэй байсан байдлыг эцэслүүлсэн байна. Үүнээс хойш Күн Зийн сургаал нь фиодалын ноёрхогчдын нийт иргэдийн үзэл санааг нэгтгэх хамгийн доривтой арга барил болж, 20-р зууны эхээр Манж Чин улсын төр мөхөх хүртлэх 2000 гаруй жилийн түүхэн явцад Күн Зийн сургаалын үзэл санааны ноёрхох байр суурь ерөөс гуйваж байгаагүй юм.
Хань Үди нь мөн гадаад харилцааны алсын харцтай улс төрч байлаа. Тэрээр Жан Чянь гэдэг түшмэлээ баруун хязгаар буюу өнөөгийн Ганьсү, Шиньжянгаас баруунших нутагт хоёр ч удаа илгээж, Хятадаас төв Ази болон өрнөдийн орнуудад нэвтрэх "Торгоны зам"-ыг нээсэн байлаа. Цаас хийх техник болон урлагийг мөн энэ торгоны замаар дамжуулан дэлхийн олон газарт хүргэж, гадаадын үнэрт эд, гар урлалын бүтээгдэхүүн зэргийг ч мөн торгоны замаар Хятадад оруулж ирсэн байв. Хятад болон өрнө дахиныг хэдэн зуун жил холбосон энэ торгоны зам нь манай тооллын 8-р зууны орчмоор тэнгисийн тээвэр хөгжихийн хирээр хөл хөдөлгөөн багассан байлаа. Иймээс Хань Үди бол Хятад болон өрнөдийн орнуудын соёлын солилцооны үндэс суурийг тавьсан хүн юм. Хань улсын нийслэл байсан Чан ань буюу өнөөгийн Ши ань хот нь ч тэр үедээ Азийн эх газрын улс төр эдийн засгийн төв болж байсан байлаа.
Хань Үди бас уран зохиол урлагийг их дээдэлдэг хүн байжээ. Тэрээр бас оморхог, дээрэнгүй, өнгөнд дуртай, зэрэг хэргэмд дуртай бөгөөд тансаг жаргалд ташуурж, бусдын хов живэнд орж, түүнийг залгамжлах агитайгаа дайдаж, олон цэрэг ардаа хохироож явсан зэрэг буруутай боловч сүүлд нь буруугаа ухаарч таниад "Буруудсанаа өчиглөх бичиг" хэмээн бичиж буруугаа зассан аж. Хятадад ингэж алдаагаа зассан хаан их цөөн юм. 1 2
|