• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-30 18:10:46    
Халуун ногоотой хоол нь нэн олон хүнд таалагдах болж байна

Хятадын Олон Улсын Радио

    Сайн байцгаана уу, цагийн урасгал нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Сонсогчид мань зул сарын баяраа сайхан тэмдэглсэн үү. Гэр бүлээрээ тэмдэглсэн юм үү найз нөхөдтэйгээ хамт тэмдэглсэн үү. Юу гэсэн ч зул сарын баяр баясгалант байдал дуусаагүйгээр шинэ жилийн баяр дахин ойртож ирлээ. Баяр дурсгалын өдрүүдээр сайхан хоол зооглох нь гарцаагүй биз ээ. Тэгвэл энэ удаагийн нэвтрүүлгээр хоолтой холбоотой сэдвийг өлгөн яръя.

    Хятад улс өнө удаан түүхтэй бөгөөд янз бүрийн сайхан хоолтойгоороо дэлхийд нэртэй юм. Нутаг нутагийн хоол ч өөр өөрийнхөө онцлогтой. Жишээлээд хэлэхэд, Өвөр монголд сүүтэй цай байна, шарсан хонины мах байна. Шинжян нутагт уйгурын онцлогтой шорлог байна, Төмстөй тахианы мах байна. Өмнөд нутгаар далайн амьтнаар хийсэн хоол нэртэй байдаг. Зүүн хойт нутаг гэвэл пэнтүүстэй гахайн мах, мөөгтөй тахиа нь олон хүнд таалагддаг. Сүүлийн жилүүдэд ард түмний амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр хүмүүс хоол ундны зүйлд нэн өндөр шаардлага тавих болсон бөгөөд байгаа газартаа өөр өөр онцлогтой хоолыг идэх боломжтой болсон юм.

     Өнөө ямар хоол моод болж байна гэвэл халуун ногоотой хоол болно. Өнгөрсөнд Хөхмөрнөөс өмнөх нутагт, жишээлбэл Сьчуань, Хунань, Жянши мужид халуун ногоотой хоол их иддэг. Яагаад гэхлээр эдгээр нутгуудын цаг агаар нь зундаа бүгчим халуун, өвөлдөө чийглэг сэрүүн байж, чийг нойтныг арилгахын тулд халуун ногоо идэх заншилтай болсон юм. Одоо хүмүүсийн халуун ногоо идэж байгаа нь цаг агаартай ямар ч холбоогүй, харин 100 хувийн хувь хүний дур сониохол болсон юм.

1  2  3