Халуун ногоотой хоолны тухай ярихаасаа өмнө, Бээжин хотын Лю овогтой охинтой танилцъя. Тэрээр их сургуульд орхоос өмнө халуун ногоог жаахан ч идэхгүй байлаа. Оюутан болсоны дараа хэдэн найз нь Хунань нутагтай болохоор дандаа энэ нутгийн онцлогтой гуанзанд идэж, халуун ногоотой ойртож эхэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, анх удаагаа халуун ногоо идэхэд, эхлээд уруул ам түлчихэх гээд байдаг сан. Гэвч хоолны дараа маш таатай санагдсан учраас хожим нь бүр энэ хоолны улаан фен болсон юм. Өнөө тэр нэг өдөр халуун ногоо идэхгүй бол юу дутсан мэт байдаг бөгөөд дэрэгдэх найзүүд нь ч түүний нөлөөгөөр халуун ногоо идэгчидийн эгнээд орсон байна гэжээ. Монголчууд ер нь халуун ногоонд муу байдаг. Гэвч та бүхэн Лю охин шиг туршиж үздэг юм бол амтанд нь орж болзошгүй шүү.
Уг салбарын зүтгэлтэний танулцуулсанаар, Бээжинд халуун ногоотой хоол идэх моод болсон нь сүүлийн дөрөв таван жилийн хэрэг юм. Хамгийн эхэнд халуун ногоотой сам хорхой нь моод болж байжээ. Хүмүүс голцуу зуны улиралд гадна сууж сэрүүцэн, пив ууж, сам хоррой иддэг. Тухайн үед маш нэртэй байсан Гүй Жие гудамжийн нэг оройн зарсан сам хорхойг тонноор тооцолдог байжээ. Ингэж хэлэхэд халуун ногоотой сам хорхойны гүйлгээ сайтай байсан нь мэдрэгдэнэ биз. Хүмүүс нэг төрлийн юумыг идсээр байгаад залхадаг байлгүй, хожим нь халуун ногоотой хясаа, халуун ногоотой чанасан загс, халуун ногоотой нугсаны хүзүү зэрэг хойно хойноосоо гарч ирсэн юм.
1 2 3
|