Хятадыг Түвдийн өөртөө Засах Район, Шинжянгийн Уйгарын Өөртөө Засах Район болон Хөхнуур мужийн хил залгаж байгаа нутагт байрлаж байгаа Чян тангийн байгалийн дархан цаажтай бүс бол дэлхий дээр өнөөд хүрч иртэл хүнд ноцтой эвдлэгэд учраагүй, экологийн сайн сайхан байдлаа хэвээр хадгалан байгаа нутгийн нэг юм. Энд олон төрлийн зэрлэг амьтан ургамалтай.
Чян тангийн байгалийн дархан цаажтай бүс нь нийт 2 сая 980 мянган га талбайтай. Чян тан гэсэн нэр нь Түвдээр " өргөн их умард газар" гэсэн утгатай. Тэнд мод өвс гэж байдаггүй болохоор, урт хугацааны турш хүмүүст " хүнгүй бүс" гэсэн нэртэй. Ийм л хачин тачир зэлүүд нутагт харин зэрлэг амьтан ургамалын маш элбэг дэлбэг эх баялагтай байгаа юм.
Түвдийн А-ли районы Гайзээ сияний тариалан мал аж ахуйн товчооны орлогч дарга Гармаа хэлэхдээ: " Дархан цаажтай бүсэд зэрлэг үхэр, түвд бөхөн, аргал болон чоно, үнэг зэрэг амьтантай, Түвд бөхөн хамгаас олон байдаг бөгөөд дараалбал зэрлэг сарлаг болно. Ялангуяа Түвд бөхөн ишиглэх уларил болоход, ганц сүрэгт хэдэн мянган бөхөнтөй байдаг. Түвд бөхөний хээл тогтох болон ишиглэх хугацаа нь тогтмол байдаг. Замдаа ямар бэрхшээлд учирсан ч түвд бөхөн ишиглэх газартаа цуглахаас биш, замдаа ишиглэдэггүй гэжээ.
1 2 3
|