Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсээр манай машин хөвөө хязгааргүй талын дундуур давхиж байхад, хаяа зээр юм уу сүрэг сүрэг дахь харагдаж, бидний сэтгэлийг догдлуулж байлаа. Цас цагаан усан шувууд номин цэнхэр нуурын дээгүүр эргэлдэн, ертөнцийн гоёыг гайхуулна. Харин хамгаас олон байдаг Түвд бөхөнтөй харгаагүй нь харамсалтай юм.
Өнгөрөгч зууны 90-ээд оноос Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсэд хулгайлан агнах хэрэг гаарч байсан юм. Хулгайлан агнагч этгээдүүд Түвд бөхөнгийн бэлчээр болон хоргодон байрладаг нутгийг сайн ойлгодог болохоор, Түвд бөхөнг агнаж байдаг. Түвд бөхөнгийн нолуур нь ологн улсын зах зээлд алтаас ч үнэтэй байдаг болохоор, түүнийг зөөлөн алт гэж нэрлэж байдаг. Түвд бөхөнгийн нолуураар гүрсэн нэг хүзүүний ороолт гэхэд л 3000 гаруй ам.доларт хүрч байдаг. Тухайн үед Түвд бөхөнгийн нэг арьсыг 400-500 юанаар зарж, олон улсын зах зээл дээр мянга гаруй юанаар зарж байсан юм.
1998 онд Хятад улс Чян тан районыг төрийн зиндааны байгалийн дархан цаажтай бүс болгож, ямарба ан гөрөө хийх ажиллагааг цаажилсан бөгөөд ойн цагдааг томьлон хулгайгаар ан гөрөө хийх ажиллагаанд цохилт өгөх үйл ажиллагаанд оролцуулсан байна. Хархан багаасаа амьтанд хайртай байдаг Нямжав бол тэдний доторхи нэг нь юм.
Нэг жилийн 6-р сард, Түвд бөхөнгийн ишиглэх цагт, Нямжав ажлын хоёр найзтайгаа том ачааны машинаар, хүнгүй бүсийн Түвд бөхөн бэлчдэг газарт хүрч үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үе нь яг борооны уларил байсан болохоор, машин нь шаварт шигдэж, хөдлөх аргагүй болсон байлаа. Тэд арга барахдаа машинаа орхиж, 50 км-ын алс дах бөхөнгийн бэлчээр руу явган явжээ. Гурвуулаа үдээс хойшийн хоёр цагаас шөнө дундын хоёр цаг хүртэл явж, зорьсон газартаа хүрхэд бүгд ядрахын туйлд хүрчээ.
Ажлын орчин ахуй хатуужилтай гэдгийг Чян тангийн байгалийн дархан цаажтай бүсийн хамгаалагчид бүгд сайн ойлгож байгаа юм. Гэхдээ хэзээ хаа ч гэсэн хулгайлан агнагчид дайралт хийж мэдэхийг хэн ч урьдаас мэдэж чадахгүй юм. Олонх хулгайлан агнагчид нь гадар нутгийн иргэд болохоор, тухайн орон нутгийн хулгайлан агнагчидтай холбоотой ресторан буюу Караокид ордоггүй. Хэдийгээр ийм ч байсан Нямжав дайралтаас хэлтэрч чадсангүй юм гэж өөрө ярьж байлаа.
1 2 3
|