
Жан Цүйлин: Хүндэт сонсогчид танар сайн байцагаана уу. Би Бээжингээс та нарын амрыг эрж байна. Би сая Бээжин их сургуульд орох үе аягын чинээ "А" үсгийг ч мэдэхгүй, үхрийн чинээ "Ү" үсгийг ч танихгүй хятад охин байсан юм. Ийм нэг хятад охин сургуульдаа 5 жил шинэ үсэг сурч, 1965 онд сургуулиа төгсний дараа Бээжин радиод ирж сурсан мэргэжилэрээ ажилсан юм. Тэр үед үсэг танихаас өөр юуу ч мэдэхгүй байсан юм. Тухай үед надтай хамт ажиллаж байсан хүмүүс бүр монгол үндэстний нөхөд байсан юм. Би анх ирэхдээ тэдний ярихыг байн тахин нарийн чагнаад бас сайн ойлгож мэдэхгүй байсан. Сүүлээр нь нөхөдийн тусламжтайгаар мөн өөрийн чармайлгаар хэдэн жил ажилсний дараа радиогийн ажилд их дасч, орчуулах, найруулах, сурвалжлах ажлуудыг хийсэн юм. Радиод ажиллаад өнөөг хүртэл 34 жил болж байна. Залуу үеийн байдлаа өнөө эргэн санахад их сонирхолтой, надад их таатай байна. Тухайн үед монгол хэлний хэлтсийн ахмадууд жишээлвэл Толь багш, Чулуун багш, Бор-Төмөр гуай, Бурмаа гуай надад их туслаж байсны улмаас миний монгол хэлний мэргэжил ихээр дээшилсэн юм.
1 2 3
|