
Тэр үеээс одоог хүртэл манай радиогийн хувиралт маш их болжээ. Хүн олон болж, тоног төхөөрөмж нэмэгдэж, Монгол улсын Үндэсний радиотай ч ажил төрлийн хэлхээ холбоотой болж, мэргэжилтэн солилцох болсон байна.
Сайн-Өлзий: Та тухайн үед ямар нэвтрүүлэг хариуцан бэлтгэж байсан вэ?
Жан Цүйлин: Тэр үед би мэдээ орчуулж байсан, найруулж байсан, сүүлд нь бас хянаж байсан юм. Дараа нь "Найрамдлын гүүр" гэсэн нэвтрүүлэг бэлтгэх болсон, Хятадаас Монголд очсон, Монголоос Хятадад ирсэн хүмүүсээс сурвалжлага авч, тэдний бодсон, санасныг сонсогч олонтойгоо хуваалцаж байсан юм. Тэтгэвэрт гархаас өмнөөхөн бас "Хятад хэлний хичээл" зааж байсан юм. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\ 1 2 3
|