Сайн байцгана уу, цагийн урасгал нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Шинэ жилдээ сайхан баярлсан уу, ер нь ойрын хоногуудад хүн бүхэн баяр баягалантай байгаа биз. Шинэ нэгэн он эхэлж байгаа учраас хүн бүгд шинэ төлөвлөгөө байж таарна. Өнгөрсөнөө дүгнэж, шинэ жилдээ нэн сайн ажиллахын тулд хятадын олон улсын радиогийн нэгдүгээр азийн хэлтэс залуучуудыг зохион байгуулж, үзэл санаа ажлын туршлагаа солилцох ажиллагааг явуулсан байна. Энэ ажиллагаа нь шинэ жилийн баярт тохиож байгаа учраас баяраа тэмдэглэх ажиллагаатай зэрэгд нь хийсэн байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр ажилтай холбоотой юмыг ярих гэсэн биш, харин албан ёсны ажлын дагуу явагдсан спортын төрлийг хэлэх гэсэн юм. Тухайлбал цанаар гулгах спорт болно.
Монголын сонсогчид цанаар гулгах нь онц сонирхолтой биш санагдаж байж болзошгүй. Монголын цаг агаар маш хүйтэн бөгөөд өвлийн улиралд байнга цас ордог учраас цанаар гулгахад боломжийн нөхцөл хангсан байна. Бидний очсон цанаар гулгах талбай нь Бээжингийн холын дүүргэд байрладаг, Ба Да Лин урт цагаан хэмээс маш ойрхон зайтай. Энэ өвөл их цас ороогүй учраас энэ талбайны цас нь хиймэл юм. Хэчнэн ус хэрэгсэх нь ойлгомжтой биз.
Миний хувьд анх удаагаа цанаар гулгах талбайг харж, анх улаагаа цанаар гулгаж байгаа учраас юм бүхэн сонин сайхан санагдсан байна. Үүний зэрэгцээ өөрийн туршлага сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Цанаар гулгах спортын хамгийн үндсэн төхөөрөмжид цаны гутал, цана, цаны таяг багтаж байна.
1 2 3
|