• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-06 18:07:05    
Залуучуудын сонирхолыг татсан цанаар гулгах спорт

Хятадын Олон Улсын Радио

     Боломжтой бол цанаар гулгах нүдний шил, цанаар гулгах хувцас, бээлэй, хамгаалтын хэрэгслийг бүрдүүлбэл бүр сайн юм.Анх гулгаж байгаа хүн дасгалжуулагчийн тайлбарлахыг нямбай сонсох хэрэгтэй. Гутлаа яаж цананд тогтоох, яаж гулгах, яаж эргэх, аюултай үед биеэ яаж хамгаалахыг дасгалжуулагч нэг нэгээр нарийн тайлбарлаж өгдөг. Үндсэн мэргэжлийг эзэмшсэн зориг ихтэй хүн бол доороо сурчихдаг. Яриангүй бардам явж, хөл гараа гэмтээхээс болгомжлох хэрэгтэй.

     Цаны гутал маш хүнд бөгөөд хатуу байдаг. Анх өмсөхдөө таагүй санагдаж, хэвээр явахад ч хэцүү байдаг юм. Гутлаа өмсөж жаахан дассаны дараа цананд тогтоох хэрэгтэй. Энэ явцад бүрэн тогтоож чадсан эсхийг нарийн шалгах хэрэгтэй байдаг. Гутал цанаа тогтоосны дараа таягаа тулж гулгахыг боловсрох ёстой. Энэ үед биеэ жаахан бүхийлгэж, хүндийн төвөө доошоо байрлуулах хэрэгтэй. Анх сурч байгаа хүн хэт өндөрт гархаас болгомжлох хэрэгтэй. Уруу гулгахад маш түргэн хурдтай учраас зогсож чадахгүй бол хөл гараа гэмтээж болзошгүй.

1  2  3