• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-10 15:55:56    
Шүй үндэстний хачин сонирхолтой үэсэг бичиг—Шүй бичиг

Хятадын Олон Улсын Радио

      Шүй бичгийн агуулгын зонхилох нь мэрэг төлөгтэй холбоотой байдаг юм. Шүй бичиг нь Шүй үндэстэнд авч хэлбэл ариун дархан зүйл болж байдаг. Ийм учраас шүй бичигтэй жижиг цаас болсон ч Шүй үндэстний хүмүүс түүн дээгүүр алах юм уу дээр нь гишгэхгүй байхыг онц хичээдэг байна.

     Шүй бичгийг уншиж чаддаг хүнийг Шүйчүүд "бичигтэн" гэж хүндэтгэн дуудаг юм. Энэ жил 60 гаруй насалсан Мэн Ши-нэн бол Шүй үндэстний төвлөрөн суугаа нутагт нэлээд нэрд гарсан "бичигтн"-ий нэг нь юм. Тэрээр багаасаа ааваасаа шүй бичгийг сурсан байжээ. Шүй бичгийн өвөрмөц уламжлалын тухай тэр танилцуулж хэлэхдээ:

     "Өнгөрсөнд бид шүй бичгийг дээдийн үеэсээ уламжлан авч байсан бөгөөд гадагш уламжлахгүй байсан юм. Шавь нарыг сонгохдоо ч маш чанга байдаг юм" хэжээ.

     Нүүж шилжихэд дөхөм байхын төлөө, Шүй үндэстэн үсэг бичгээ дээдсээсээ уламжлах, шавь элсэж уламжлах хоёр зүйлийн хэлбэрээр уламжилсаар ирсэн байна. Гэхдээ аль хэлбэр нь болсон ч эрэгтэйчүүдэд уламжлахаас биш, эмэгтэйчүүдэд уламжлахгүй байжээ.

     Шүй бичгийг уламжилдаг өвөрмөц чанараас нь болж, одоо уг бичгийг уншиж таньдаг, хэрэглэдэг хүн улмаар цөөн болсон байна. Мэн Ши-нэн шиг ийм бичигтэн бүх Хятадад 1000 гаруйхан л байдаг боловч, тэдний зонхилох нь бүр 60 насыг давсан насттан бууралууд юм.

     Мэн Ши-нэн бол Шүй үндэстэн юм. Тэр өнөө Гүйжөү мужийн Шүй бичгийн судалгааны нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж, шүй бичгийн эрдэм шинжилгээний ахжлыг олон жил хийж ирсэн юм. Тэр хэлэхдээ: "Шүй бичиг мэддэг хүмүүст туслах, Сургуульд шүй бичиг заах аргаар Шүй бичгийн соёлыг уламжлах нь чухал явдал болж байна" гэжээ.

     Сүүлийн жилүүдэд шүй бичиг нь дэлхийн хэл судлалыхны анхаарлыг татах боллоо. Францын Нийгэмийн Шинжлэх Ухааны Академын зүүн Азийн хэл судлалын төвийн доктор Барбара Ниедерер хэлэхдээ: "шүй бичиг бол маш сонирхолтой бичиг юм. Шинжлэх ухаанчаар түүнийг судалж, түүнийг дэлхий нийтэд ойлгуулахыг би хүсч байна" гэлээ.

      Шүй бичгийг хамгаалахын төлөө, Хятадын Үндэсний Архивын Газар шүй бичгийг "Хятадын данс архив сурвалж бичгийн өвийн анхны жагсаалтан"-д оруулсан банйа. Хятадын Засгийн газар өнөө Шүй бичгийг ЮНЕСКО-гийн "Дэлхийн ой санамжийн өвийн жагсаалтан"-д оруулахаар өргөдөл дэвшүүлээд байгаа юм. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/


1  2  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040