Хятад оронд л байдаг ардын гар урлалын нэг төрөл болох цагаан сарын уран зураг бол өнө удааны түүхтэй, өргөн их нөлөөтэй бөгөөд Хятадын үндэстнүүдийн сайн сайхны тухай эрэл хүслийг ардын урлагийн румантик хэлбэрээр илрүүлдэг болохоор Хятадын ард иргэд маш их бахран таашаадаг юм. Үүний улмаар энэ төрлийн зураг нь дэлхийд хамгийн олон сонирхогчтой зураг болж билээ.
Хятадынхан уламжлалт цагаан сараа тэмдэглэхээ цагаалж байна гэж нэрэлдэг. Цагаан сар болоход хүмүүс хаалган дээрээ, танхимдаа өлзийн дэмбэрэл, зол жаргалыг бэлэгдсэн уран зураг наадаг. Эдгээр зургийг зөвхөн цагаан сар л наах бөгөөд үүнийгээ дараагийн цагаан сар болоход сая солих тул хүмүүс ийм зургийг цагаан сарын зураг гэж нэрэлдэг юм.
Цагаан сарын зураг нь хурц тод өнгө будагтай, баяр хөөр бялхам бөгөөд голцуу үлгэр домог, гоёл чимэглэл, мэдлэг боловсрол гэх зэргийн сэдвээр сайн сайхны тухай эрэл хүслээ илтгэсэн байдаг. Үүнд урт наслахыг бэлэгдсэн "Урт наст цагаан өвгөний зураг", "Нарс тогоруутай насан хутгийг уртатгах зураг", элбэг ургац хургац хураахыг бэлэгдсэн "Хаврын урин болон үхний зураг", "Таван тариа их төрсөн зураг", баяр жаргалыг бэлэгдсэн "Таван буян хураасан зураг" гэх зэргийн зургууд байдаг бөгөөд таван багваахай ирж өлзий бэмбэрлийг зөгнөж байгаа, бонтгор хөөрхөн хүүхэлдий мөргө загас тэвэрсэн зэрэг жилээс жилд баян тансаг гэсэн санааг ахуулсан зургуудыг Хятадынхан маш их таалдаг юм.
1 2
|