Хятадынхан 2000 гаруй жилийн өмнөх Хань үлсийн үеээс ингэж цагаан сарын зураг эрхэмлэдэг болсон юм гэнэ. Эртний судар бичигт тэмдэглэснээр, эрт дээр үед Шэнь Тү, Юй Лэй гэсэн гэсэн ах дүү хоёр байсан ба тэр хоёр олон буг чөтгөрийн үйл явдлыг хянаж, аль нэг нь муу хэрэг хийхэд хүрвэл түүнийг хүлээд барсын хоол болгодог байсан гэнэ. Хүмүүс ад чөтгөрийг зайлуулахын төлөө хаалган дээрээ Шэнь Тү, Юй Лэй ах дүү хоёрын зургийг наадаг байв. Манай тооллын 7-р зууны Тан улсын үед Тан улсын хаан Ли Шиминь дандаа зүүдээрээ хар дарж унтаж чаддаггүй байсан аж. Харин түүний хоёр их түшмэл Чинь Шүбао болон Вэй Чигүн шөнөжин сахиж хоновол унтаж чаддаг байсан тул Хаантан Ли Шиминь уг хоёр жажны хөргийг зуруулж хаалган дээрээ наагаад түүнийгээ хаалганы сахиулсан гэж нэрэлсэн байжээ. Энэ нь ардын дунд уламжлагдан дэлгэрээд яваандаа цагаан сарын зураг болж хөгжсөн аж.
1960 оноос 1279 оны хооронд тогтож байсан Сүн улсын үед модон барын техникийг ашиглан цагаан сарын зураг барлаж байсан бөгөөд байгаль дэлхий, бурхан сахиулсныг шүтэж байснаасаа бас хүмүүсийн баян эрхэм болохыг хүсэж, баяр жаргалтай байхыг зөгнөж байсан хүсэл сэтгэлгээг харуулдаг болсон байлаа.
14-р зуунаас 19-р зуун хооронд цагаан сарын зураг нь маш их хөгжиж, ганц хаалган сахиулсны зургаар аваад хэлэхэд хашааны хаалганы сахиулсны зураг, байшингийн гадар хаалганы зураг, өрөөний хаалганы зураг, хажуугийн хаалганы зураг гэж их олон төрлийн бий болсон бөгөөд галын бурхан, амуу тарианы агуулахын бурхан, цаашлаад бүр үхэр адууны хашааны бурхан сахиулсан гэх зэрэг ч бий болж бараг бүх юманд бүр хувь хувьных нь зурагтай болсон байлаа. Цагаан сарын зургийн сэдэв агуулга бол бүр их өргөн юм. Үүнд түүхэн үлгэр, домог үлгэр, хэвшмэл үг, ёгт үлгэр, уул ус цэцэг навч гээд хамрахгүй зүйл гэж үгүй. Үүний зэргээр Хятадын умард нутгийн Тяньжинь хотын Ян лючин, зүүн нутгийн Шаньдүн мужийн Вэй сяний Янжябү, өмнөд нутгийн Сүжөүгийн Таохуа-ү, төв нутгийн Хэнань мужийн Жүсяньжэнь 4 нутгийн цагаан сарын зураг нь хамгийн их нэрд гарсан байна.
Цаг үеийн өөрчлөгдөхийн дагуу цагаан сарын зурагт бас бодит амьдралыг харуулах, мэдлэг уламжлах агуулга уусан шингэж, анх эхны үеийн мухар бишрэлийн агуулга санаа хаягдсан байна. 1 2
|