Ба Юй-заогийн хүсэлтийн дагуу, тухайн үеийн Хятадын Тэнгисийн Цэргийн Яам нь Фү-жянь мужийн Ма Вэй онгоцны үйлдвэрт 50 мянган мөнгөн юаний хөрөнгө оруулж, нисэх онгоцны жижиг оврын нэг үйлдвэр байгуулаад, түүнийг нисэх онгоц үйлдэх газрын даргаар тохоон томилж нисэх онгоц үйлдэх ажил болон нисэх онгоц үйлдэх мэргэжлийн хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх ажил хариуцуулан хийлгэсэн байна. Ингээд 1 жил болоогүйг хугацаанд тухайлбал 1919 оны 8-р сард анхны нэг нисэх онгоцоо үйлдвэрлэж гаргасан байлаа. Мөн тэр жилийнх нь өвөл нь Ба Юй-зао өөрийн үйлдсэн тэрхүү нисэх онгоцоо жолоодон нислэгийн үзүүлэг хийсэн байв.
1918 оны 2-р сард тэнгисийн цэргийн нисэх онгоцны газар албан ёсоор байгуулагдаж, Ба Юй-зао даргын тушаалд ажилласан байна. Тухайн үед хэдийгээр Хятадын Засгийн газар нь нисэх онгоцны талаар ойлголт дутмаг байж бас хөрөнгө мөнгө дутагдаж байсан боловч, Хятадын нисэх онгоц үйлдэх ажил төрөл маш түргэн хөгжиж, 1928 оны зуны улирал болтол стандартын өндөр шаардлага хангаж олон улсын жишингт нийцсэн нийт 12 нисэх онгоц үйлдвэрлэсэн байжээ.
1927 оны 4-р сард Ба Юй-зао тэнгисийн цэргийн үйлдвэрийн судалгааны газрыг санаачилан байгуулав. 1928 оны зун Тэнгисийн Цэргийн Яамны томилолтоор Германы Берлин орж олон орны агаарын тээврийн хэрэгслийн үзэсгэлэнд оролцож, бас Их Британи, Франц зэрэг оронд очиж судалгаа шинжилгээ хийсэн байлаа. Ба Юй-зао тэрхүү аятай сайхан боломж тохиолыг ашиглан, бусад орнуудын тэргүүний туршлагаас суралцаж, шинэ хэлбэрийн нисэх онгоцны зураг төсөл зохион бүтээж, эх орондоо буцан ирж судлан үйлдэхээр бэлтгэж байсан боловч, тагнуулын далд хорлолд учирсан байна. Ба Юй-зао Их Британи, Францад хийсэн судалгаа шинжилгээний ажлаа дуусгаад Шанхай буцаж ирэхдээ удаан чанартай эмийн хордлого авсан байжээ. Хятад Европ эмч нар эмчлэн зассан боловч оношилж чадсангүй байлаа. 1929 оны 5-р сард Ма Вэйд буцаж хариад, цэргийн болон хугалдааны зориулалтаар ашиглаж болох нисэх онгоцны зураг төсөл зохиож байсан үед өвчин нь хүндэрсэнд, Шанхайгаас Франц эмч залж үзүүлээд сая тархинд нь хордлого суусныг нь мэдсэн байна. Гэвч тэр үед эмчилгээ авахаас нэгэнт өнгөрсөн болохоор, нэрт эрдэмтэн Ба Юй-зао 38 насандаа аз бусаар нас нөгчижээ. Ба Юй-зао амьд сэрүүн байсан үедээ Хятад улсад 6 төрлийн нисэх онгоцны зураг төсөл зохиож үлдээсэн юм. Тэдгээр зураг төслүүдээр үйлдэж бүтээсэн нисэх онгоцны зонхилохыг нь тэнгисийн цэргийн дасгал сургуулийн нислэгт ашиглуулсан бөгөөд бас умарш дайлсан дайны хэсэг тулалдаанд оролцуулсан байна.
Ба Юй-зао бас Хятад улсад агаарын тээврийн салбарт мэргэжлийн чадвартдыг олноор хүмүүжүүлж өгчээ. 1918 оны 4-р сард Ба Юй-зао Фүжөү хотын тэнгисийн цэргийн нислэгийн сургуулийн нисэх онгоцны ангид багшаар ажиллаж байхдаа, тооны ухаан, нисэх онгоцны мэргэжлийн олон хичээл зааж байсан бөгөөд бас сурах бичгийг өөрөө найруулан бичиж байжээ. Тэнгисийн цэргийн нислэгийн сургуулийн нисэх онгоцны анги бол Хятадын түүхэн дэх агаарын тээврийн дээд мэргэжлийн хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлсэн хамгийн анхны анги болох бөгөөд 1923 оныг хүртэл нийт 17 оюутан уг ангийг төгсгөөжээ. Тэдээс төгссөн тэдгээр оюутад хожим нь Хятадын нисэх онгоц үйлдэх, нисэх онгоцны засвар хийх, агаарын тээврийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх зэрэг салбарын гол хүчин болсон юм.
Ба Юй-зао 1922 онд бас хамт суралцаж байсан Ван Жү гэдэг хүнтэй хамтран дэлхийд хамгийн анхныд тооцогдох тэнгис далай дээрх нисэх онгоцны хөвмөл зогсоолын зураг төслийг зохион бүтээж, мөн илийн 8-р сарын 10-ны өдөр Шанхайн Жянь-нань онгоцны үйлдвэрт хөвмөл зогсоолыг үйлдэн бүтээгээд ашиглалтанд оруулжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/ 1 2
|