Сайн байцагаана уу. Сайхан өвөлжиж байна уу. Энэ 2006 оны эхээр Хятадын олон улсын радио үндэстний цөөнхийн хэв намба бүхий монгол үндэстний дуу бүжгээр голлосон "Цэцэгт тал" шинэ оны үдэшлэг хийсэн байна.
Энэ үдэшлэг нь Монгол улсын "Талын монгол айл" гэдэг дууг бяцхан охин Ингмаа дуулж ая дууны мэндчилгээгээ эхлүүлж, дараа нь Мэргэн, Наранхуар, Солонго гурвын дуулсан Өвөр монголын Алшаа ардын дуу "Аянчин", Бүрэн-Баярын гоцлол "Тэнгэрийн хаяа", мөн Бүрэн-Баяр, Урнаа, Ингмаагийн дуулсан өнөө бүх Хятад даяар шилдэг дууны эхний 3-д ороод байгаа "Чандмань эрдэнэ" зэрэг дуугаар үдэшлэгээ үргэлжлүүлж, "Аяган бүжиг", "Гадаа мэйрэн" зэрэг гоцлол бүжиж гаргасан бөгөөд үүнээс гадна Бүрэн-Төгсийн морин хуурын гоцлол, Өвөр монголын Хорчин нутгаас ирсэн дөрвөн утастай хуурын үлгэр-"Тугалжин уул", Өвөр монголын Буриад нутгаас ирсэн малчин ардын хувьцасны загвар үзүүлэг зэрэг маш олон, баяллаг агуулгатай, үндэстний онцлогтой тоглолтуудыг гаргасан байна. Энэ үдэшлэгийн нэг онцлог бол нэг хөтлөгч дунд нь шүлэг уянгалаж, дуу, бүжиж, хөгжмийн тоглолтыг холбосон нь их сонирхолтой болсон байна. Уг үдэшлэгийн бас нэг онцлог зүйл бол Монгол улсын "Морин хуур чуулган"-ы 11 хүнээр бүрэлдсэн "Талын дуулал" хамтлаг урилгаар Бээжин хотноо ирж, эн үдэшлэгт "Их Монгол", "Алтайн магтаал" хөөмийн тоглолтоор үзэгч олноо баясгасан байна. Сэтгүүлч Монгол улсын "Морин хуур чуулган"-ы уран сайхны удирдаач, Монгол улсын гавьяат жүжигчин ноён Батчуулуунтай уулзаж ярилцлаа.
1 2
|