• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-12 18:01:56    
Хятадын олон улсын радиогийн шинэ оны үдэшлэг

Хятадын Олон Улсын Радио

     Сайн-Өлзий: Та сайн байна. Намайг Сайн-Өлзий гэдэг. Би бол ХОУР-ын сэтгүүлч болох юм. Та юуны өмнө энэ үдэшлэгт Монголоос ирсэн хамтлагаа танилцуулах уу?

     Батчуулуун: Бээжингийн радиогоос зохион байгуулж байгаа энэ концертод монголоос 11 хүн ирсэн юм. Монгол улсын "Морин хуур чуулган"-ы "Талын дуулал гэдэг хамтлаг энд Бээжингийн олон улсын радиогийн нэвтрүүлэгч, дуучин, хөгжмийн зохиолч Бүрэн-Баярын урилгаар ирж тоглолтоо гаргаж байна. Бид нарыг урихдаа Монголчуудын үндэстний уламжлат бахархал болсон урлагыг одоо Бээжингийн үзэгч олон сонирхуулах болбуу гэсэн юм. Ингээд манай хамтлаг "Их монгол", "Монгол алтайн магтаал" хоёр магтаалаар өнөөдрийн концертод оролцлоо. Ингээд бид нар сэтгэгдэл их өндөр байна.

     Сайн-Өлзий: Юунд "Их монгол" Монгол алтайн магтаал" хоёрыг сонгосон вэ?
Батчуулуун: 2006 он бол Монголчуудын хувьд хамгийн содон жил болох юм. Монгол тулгар төр байгуулагдсны 800 жилийн ой болж байна. Ийм учраас энд "Их монгол" гэж Чингис хааны төрснөөс эхлээд улс эх орноо хамгаалсан, байгуулсан тэр тухай магтаж байгаа ийм магтаал байгаа. Нөгөөдөх нь бол Монголын хамгийн алдартай уулс бол Алтай уулс гэж байдаг, тэр Алтай уулыхаа байгаль, эх дэлхийгээ магтан дуулсан ийм магтаалууд байгаа юм.

      Сайн-Өлзий: За, миний сурвалжлагийг хүлээн авсан танд их баярлаалаа. Баяртай


1  2