2001 оны 7-р сарын 13-ны өдөр Бээжин хот олимпийн наадмыг зохион явуулах эрхийг авсан юм. 2001 он бол мөн ч Бээжин хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн "10-р 5 жил"-ийн төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн анхны жил юм. Энэ "10-р 5 жил"-ийн төлөвлөгөө хэрэгжиж дуусахын хирээр, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо, 2008 оны Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны ажлын алба, олимпийн наадамтай холбоотой олон яам хороодын байгууллагууд ч өнгөрсөн 4 жилд залгаагаар байгуулагдаж, "Ногоон олимп, шинжлэх ухааны олимп, хүмүүнлэгийн олимп" гэсэн 3 том ойлгогдохуун нь хүмүүсийн санаа сэтгэлд уусан шингэж, "Нэг дэлхий, нэг хүсэл мөрөөдөл" гэсн уриа нь дотоод гадаадад өргөнөөр уламжлагдан дэлгэрсэн юм.
2008 оны олимпийн наадмыг зохион явуулахад бэлтгэл хийхийн тулд, Бээжин хотынхон биеийн тамир спортын ордон талбайг шинээр барьж байгуулах, биеийн тамир спортын ордон талбайг засаж сайжруулах хүрээнд 2005 онд Бээжин хотод 11 ордон талбайг шинээр байгуулж эхэлсэн юм. Үндэсний биеийн тамир спортын талбай, Усанд сэлэх үндэсний төвийн барилга байгуулалтын суурь хэсгийн ажлыг дуусгаж, гол цогцолборын барилгуудын ажлыг эхлүүлээд байна. Өргөтгөн байгуулах 11 ордон талбайн дотор, Фэн Тай дахь софтболын ордыг барьж байгуулах ажлыг үндсэнд нь дуусгаж, уралдаан тэмцээний гол талбайн байгуулалтын ажлыг хийсэн байна.
Үндэсний хурлын төв, Бээжингийн тоон технологийн том давхар байшин, Олимпийн хотхон, Олимпикийн цэцэрлэгт хүрээлэн, хэвлэл мэдээллийн хотхны барилга байгуулалт зэрэг холбогдох 5 барилга байгуулалтын ажил ч эхэлжээ. 2007 онд Бээжин хотынхон олимпийн наадмын ордон талбайн зонхилох барилга байгуулалтын ажлыг дуусгаж, туршилтын журмаар уралдаан тэмцээн зохион явуулахад нөхцөл боломж хангах болно. Иргэдийн маш их анхаарал тавьж байгаа хот тохижуулалтын хүрээн дэх дэд бүтцийн барилга байгуулалт ч нааштай ахиж, өнөөгийн байдлаар 7 зурвас авто зам зассан бөгөөд 19 зурвас авто зам засах, 2 гүүр тавих ажил барьж байгуулах ажил эрчтэй явагдаж байна. Олимпийн ордон табайн барилга байгуулалт нь Бээжингийн хот тохижуулалтын ажил үйлсийг хөгжүүлсэн төдийгүй, Бээжингийн эдийн засгийн өсөлтийг шууд ахиулсан юм.
Бээжингийн олимпийн наадмын ордон талбайн барилга байгуулалтын төсөл нь орчин үеийн хөрөнгө нийлүүлэлтийн хэв загварын тухай хамгийн шинэлэг хайлт болох юм. Үүнд хуулийн этгээдийн хувиар тендрт оролцуулах хэлбэрийг ашиглаж, Хятадын дотоодод хөрөнгө нийлүүлэлтийн PPP маягийн хэлбэрийг анх удаа хэрэглэж, хөрөнгө мөнгөний эх үүсвэр, хөрөнгө мөнгөний хэрэглээний үр ашгийн асуудлыг зохицуулж, олон нийтэд зориулалттай том том барилга байгуулалтын эдийн засгийн үр ашиг болон нийгмийн үр ашгийг зэрэгт нь харгалзан үзэж, олон нийтэд зориулалттай барилга байгуулалтад хөрөнгө нийлүүлэхэд лавлаганы ач холбогдолтой шинэ хэв загварыг хайж илрүүлсэн байна.
1 2
|