• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-16 11:06:49    
2008 оны олимпийн наадам нь Бээжингийн нэрт маркийг олон улсын болоход дөхөм нөхцөл бүрдүүлэн өгөх болно

Хятадын Олон Улсын Радио

     2005 оны 8-р сард Бээжингийн Янь Жин Пийвийн Хязгаарлагдмал Хариуцлагатай Хувьцаат Компани Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороотой хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд хандивлагч дотоодын пийвийн компани болсон юм.

     Бээжингийн Янь Жин Пийвийн Хязгаарлагдмал Хариуцлагатай Хувьцаат Компани бол Хятадын архи пийв үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн доторхи хамгийн том корпорациудын нэг нь юм. Уг кордорацийн үндсэн хөрөнгө нь 9 тэрбум 600 сая юаньд, барааны маркийн итгэмжийн өртөг нь 13 тэрбум 745 сая юаньд тус тус хүрч, өмч давамгайлсан 26 охин компани үйлдвэр нь Хятадын 10 муж хотод ажиллаж байгаа бөгөөд түүний дотор 18 нь пийвийн үйлдвэрлэл явуулдаг пүүс компани болно. Янь Жинь маркийн пийв нь үйлдвэрлэл борлуулалтын хэмжээгээрээ 9 жил дараалан Хятад улсад нэгдүгээр байр эзэлсээр ирсэн юм.

     Бээжингийн олимпийн наадам дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа нь Бээжингийн нэрт маркийн дэлхий нийтийн болох чиглэлээр хөгжихөд аятай сайхан нөхцөл боломж хангасан юм. Янь Жин пийв нь Бээжинд борлуулалтын давуу талтай байдгийн хувьд 2008 оны Бээжингийн олимпийн наадмын олимпийн эдийн засгийн хамгийн их ашиг хүртэгч болох нь гарцаагүй бөгөөд энэ нь борлуулалтын хэмжээгээ шинэ түвшинд хүргэхэд ашигтай юм. Үүнээс гадна, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд хандив өргөх энэхүү тохиолоо ашиглаж, бүх ятадын хэмжээнд өөрийн байр сууриа тогтоож, Янь Жин пийвийн дэлхий нийтийн чиглэлээр хөгжихөд үндэс суурь тавьж өгөх болно.

     2005 оны 12-р сарын 22-ын өдөр Шанхай хотын Хэн Юань-Шян Компани нь Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороотой олимпийн наадамд хандилагч болох гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж, 2005 онд гэрээнд гарын үсэг зурсан хамгийн эцсийн компани боллоо. Өнөөгийн байдлаар, зах зээл хөгжүүлэх төлөвлөгөөний хамгийн өндөр зэргэлэл—2008 оны Бээжингийн олимпийн наадмын хамтын ажиллагааны түнш хайх ажил үндсэндээ дуусч, дотоод гадаадын 10 нэрт пүүс компани 2008 оны Бээжингийн олимпийн наадамд хамтран ажиллагч түнш болсон байна. Зах зээл хөгжүүлэх хоёрдугаар зэрэглэл—2008 оны Бээжингийн олимпийн наадамд хандивлагч пүүс компани хайх ажил ч баярлууштай ахицтай болж, өнөө 8 пүүс компани Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороотой гэрээнд гарын үсэг зурж, 2008 оны Бээжингийн оимпийн наадамд хандивлагч болсон юм. Жуулчид хүлээн авч зочлох, биеийн тамирын бус хувцасны төрлийн хандивлагчдын хэлэлцээ ч өнөө хийгдэж байгаа бөгөөд гуравдугаар зэрэглэл—2008 оны Бээжингийн олимпийн наадамд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх пүүс компани хайх ажил ч 2005 оны 12-р сарын 12-ын өдрөөс албан ёсоор эхэлсэн юм.

     2005 оны 4-р сарын 18-19-ний өдөр "Бээжинд хөрөнө оруулах—Олимпийн эдийн засгийн зах зээл танилцуулах хурал" Бээжинд болсон байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, олимпийн эдийн засгйн зах зээл танилцуулах уг хурлаар 10 том төсөл танилцуулсан бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө оруулалт нь 21 тэрбум 500 сая юаньд хүрсэн байна. Түүний дотор, 8 төсөл нь хотын дэд бүтцийн барилга байгуулалтын салбарыг хамарснаар, ажил төрлийн монополчлолоос давж, илээр тендр зарлаж, нийгмийн хөрөнгийг эрхлэлтийн хүрээнд оруулахад тусгай зөвшөөрөл олгосон, Бээжин хотын анхны бүлгийн төсөл болсон байна.

     2004 оноос эхлэн явагдсан олимпийн эдийн засгийн зах зээл танилцуулах хурал нь үйлдвэр аж ахуйн нэгжийнхэнд олимпийн эдийн засгийн үр өгөөж хүртэх боломж хангасан юм. 2004 онд олимпийн эдийн засгийн зах зээл танилцуулах хурал нь нийт 387 төсөл танилцуулж, зөвхөн төсөл танилцуулсны хоёр дахь өдөрт нь гэхэд л дотоод гадаадын 24 үйлдвэр аж ахуйн нэгж 10 төслөөр гэрээ тохиролцож, түүний хөрөнгө оруулах хэмжээ нь 21 тэрбум 500 сая юаньд хүрсэн байна. /О.Дарамбазар найруулан орчуулав/


1  2