• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-17 16:16:01    
Тянжин хотын нутгийн идээн

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотоос ойрхон байрладаг Тянжин хотод маш олон төрлийн амтат идээнтэй.

     Тянжин хотын Нанши гэдэг хүнсний гудамж нь хотын төвийн наргиант дүүргэд байрлаж байна. Гурван гаа ч хүрэхгүй энэ жижигхэн гудамжинд зуу гаруй гуанз ресторан ягширч, Тянжин хотын бүх нутгийн идээн бараг бүхнээрээ энэхүү хоёр зуу гаруй жилийн түүхтэй хуучин гудамжинд төвлөрч байдаг. Энэ гудамжинд маш олон амтат идээний сайхан үнэр ханхалж, эртний нэрт хүнсний дэлгүүр буюу гуанзуудын өмнүүр өнгөрөхөд өөрийн эрхгүй ховдог хүрдэг байна. Тянжины Гү бү ли бууз, Гүй фа сянгийн ороомог, чихэвч гэсэн шарсан гоо зэрэг нь хол ойрд алдартай.

     Хятад оронд Тянжин гэж дурдахтай зэрэг энэ хотын Гү бү ли бууз бодолд харван орно. Хүнсний энэ гудамжинд Гү бү ли буузны гуанз нь хамгаас том мөртөө ил байранд байрлажээ.

     Тянжины энэхүү амтат буузыг юүний учир Гү бү ли бууз гэж нэрлэсэн тухай уг буузны гуанзны захирал хатагтай Гэн Жин ингэж ярьлаа. Тэрээр хэлэхдээ:

     Гү бү ли гэсэн нь нохой ч хэрэгсэхгүй гэсэн утгатай. Тэхдээ энэ буузны нэр нь нохойтой огт холбоогүй. Харин энэ гуанзыг үүсгэн байгуулсан эзэнтэй нь холбоотой юм. Тухайн үе Хэбэй мужийн Ү чин сяний нэг тариачин айлын эзэн, дөч хүрээд сая хүүтэй болжээ. Хүүхдээ энх амгалан өсгөхийг бэлгэдэн, багын нэрийг нь Нохой буюу Гөүз гэж нэрлэжээ. Гөүз өсч том болсоноосоо хойш, шүлэрхэг сайхан махтай, хагас исгэсэн гурилаар бууз хийж сурсан байжээ. Түүний бууз нь амттай мөртөө нялуун тосорхог биш болохоор хол ойрд алдаршиж, хүн болгон Гөүзийн гуанзнаас бууз худалдан авдаг юм байна. Гөүзийн наймаа сайн болохоор, ирсэн зочидтой үг ярих ч чөлөөгүй буузаа худалдан яардаг болохоор, аяндаан хүмүүс түүнийг " Гөүз" гэж нэрлэхээ больж, " гөү бү ли" гэж дуудах болсон юм гэжээ.

1  2