• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-17 16:16:01    
Тянжин хотын нутгийн идээн

Хятадын Олон Улсын Радио

     Буузны махыг шөлөрхөг хийх нь Гөү бү ли буузны онцлог болох юм. Гөү бү ли буузны тогооч нар буузны мах найрахдаа, гахайн махыг нарийн хэрчиж, дотор нь тодорхой хэмжээний гахайн ясан шөл болон чанар сайтай жяню зэргийг хийж, нэг л чиглэлээр зуурч, мөн амтлагч, маажин тос, сонгино, гааны нонтог нэмж, маш амттай бууз чимхдэг байна. Хэцнээн үеийн тогооч нар уламжлалт аргаар Гөү бү ли буузийг хичээнгүй сайхан хийж ирсэний улмаар энэ нь Тянжингийн нэрт идээн болсон юм.

     Гөү бү ли бууз бол Тянжиний нутгийн олон төрлийн амтат хоол зуушны доторхи нэг төрөл нь юм. Та хэрбээ Тянжин хотод хүрвэл, Гөү бү ли буузнаас гадна, тосонд буцалгасан чихэвч боов, Гүй фа сянгийн ороомогыг ч амсаж үзэхийг бодоорой.

     Шүлхийн гурилыг нухаж, буузны хальс шиг хэсэглэн элдээд, дотор нь чихэртэй улаан буурцагыг хийж бөөрөнхийлээд, тосонд чанаж болгосон идээнийг чихэвч боов гэж нэрлэж байгаа юм. Тосонд буцалган болгосон чихэвч боов нь хүрэн шаргал өнгөтөй, нимгэн зузаан нь тэнцүүхэн, маш амттай юм.

     Тянжиний Гүй фа сянгийн ороомог бол Хятад даяарт алдартай амтат идээн юм. Тянжинд аялан жуулчилж хүрсэн буюу ажил явдлаар хүрсэн хэн болгон, Гүй фа сянгийн ороомог худалдан авч, нутаг усаныхаа найз нөхдөд бэлэг болгон хүргэдэг юм. Ороомог бол Хятадын уламжлалт идээн. Тосонд буцалгасан энэ гурил идээн нь яг л тамсан олсон дээс шигдүрстэй байдагаар нь Ма хуа буюу ороомог гэж нэрлэжээ.

     Энэ ороомогын гол материал нь гурил, самрын тос болон элсэн чихэр болно. Үүнээс гадна бас габира цэцэг, хөх гүйлс зэрэг арван хэдэн төрлийн туслах материал хийж, арван дамжилгаар болгодог байна. Тянжины ороомог нь Хятадын бусад газрын ороомогтой адилгүй, гавьра цэцэг, самрын үр, хушгийн цөм зэрэг олон төрлийн материалыг найруулан, мөн мөсөн чихэр хавцуулсанаар, онцгой амттай байдаг. Энэ ороомогыг агаар нэвтрэх хуурай газарт хэдэн сар тавьсан ч амт нь уул хэвээр, муудах ч гүй байдаг.

     Америк жуулчин Сайринна. Ли бидэнд, Тянжины ороомогт маш сонирхолтой гэж ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: Тянжины ороомог маш амттай, би түүнийг идэх маш дуртай гэжээ. /Пэрлаймаа орчулав/


1  2