Амны хөндий ариун цэвэр байх эсэх нь хүний биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг юм. Тэр мөртөө шүд бол хамгийн чухал нь юм. Дээр үеийн хүмүүс "Яснаас шүд, махнаас нүд" гэж хуучилдаг байлаа. Үүнээс шүд нь хүний биед хичнээн чухал байгааг мэдэж болох юм. Хэн хүн өтөлж өвгөрөөд ирхээр эрдэнийн цагаан сувд нь ч элэгдэж хорогдоод янз бүрийн яршиг татдаг байна. Юуны өмнө шүдний харшил үүсч, элэгдэж эмтэрсэн газарт нь юм шигдэж, бас нанги бүрхэвчийг амархан шархлуулдаг юм. Хэрвээ нэн их элэгдсэн байвал мэдрэлд нөлөөлж, шүдний гол нь гарч шүд өвддөг.
Хэрвээ шүдний элэгдсэн хэмжээ нь бага бол эмчлүүлэхгүй байж болно, тун их идэгдсэн байвал эрхбиш нөхүүлэх хэрэгтэй. Хэрвээ шүдний ёзоор үлдээд байвал шүдний голыг нөлөөлөх тул нэн даруй эмчид хандаж шүдээ сайтар янзлуулж байх хэрэгтэй юм.
1 2
|