Настайчууд хүүхдийн программ илүүхэн үзэх сайн
Настайчууд хүүхдийн программыг илүүхэн үзхэд дөрвөн зүйлийн сайнтай тал байдаг.
1, Хүүхэд насыг нь санагдуулж баясгалант дурсамж төрүүлдэг:
Хүүхэд багачуудад зориулсан баялаг сайхан телевизийн программ, хөөрхөн цовоо хүүхэлдэйн кино болон амьдарлын кино нь настайчуудад хөгжилтэй сайхан хүүхэд насыг нь санагдуулж, баясгалант дурсамж төрүүлж, хүүхэд бага үеийнх нь дурсан санууштай, шинийг бүтээж гялалзуулж явсан цаг мөч, үйл хэргүүдийг эргэн бодогдуулдаг байна.
2, Амьдын жаргал, амьдрах эрч хүчийг нь нэмэгдүүлдэг:
Багачууд хүүхдийн өсвөр цагаахан байдал болон юуг ч сурья гэсэн цовоо сэргэлэн зан ааль нь настайчуудад сэнхрүүлэл болж, тэдний аз жаргал эдлэх, оршин амьдрах эрч хүчийг нэмэгдүүлж, гал халуун нийгэм нийтийн дунд дайчлан оруулдаг.
3, Ирээдүйд хандах хүсэл эрмэлзэлийг нь нэмэгдүүлдэг:
Хүүхэд багачуудын программд, хэзээд хөөрхөн цовоо хүүхдүүд, цог заль бадарсан залгамж хойчийн өөдрөг сайхан дүр төрх харагддаг, энэ нь настан буурлуудад, хатуу бэрх он жилийг туулж, амь бие хайргүй махран зүтгэж үүсгэн бүтээсэн ажил үйлс нь залгамж хойчтой болсон явдал нь тэдэнд маш их урамшуулал болдог байна, иймээс настайчууд өтөллөө ч гэсэн өсвөр хойчоо харж үзэж байх хариуцлагт сэтгэл нь нэн илүү нэмэгдэж, улс орныхоо бүтээн байгуулалтад нэн олон эрдэм чадвартай хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэхэд анхаарлаа хандуулдаг байна.
4, Оюун ухаан сэтгэлийн хүчийг сэлбэдэг:
Хүүхэд багачуудын программд, хүүхэд ач нар нь өвөө эмээтэйгээ ярилцах, наадаж тоглох үзэгдэл байдаг нь маш сонирхолтой юм. Заримдаа, ач зээ нарын асуусан асуулт нь настайчуудын ном унших, сонин гарчиглах урмыг нь хөгжөөж, оюун ухаан сэтгэлийн хүч сэлбэхэд нь дэм болдог байна. Энэ нөлөөгөөр настайчууд ямагт суралцаж, өргөн мэдлэг өндөр боловсролтой хүн байхыг эрхэмд үзэх болдог байна. /Л.Буянтогтох орчуулав/ 1 2
|