• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-23 15:14:17    
Шинэ хүний амжилтад баярлаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, залуучууд хөтөлбөр та бүхэнтэйгээ золгож байна. Сүүлийн үед манай залуучууд хөтөлбөр хятадын урлагийн салбарын залуу одуудыг олон танилцуулсан юм. Энэ удаагийн хөтөлбөрөөр биеийн тамирын салбарынхныг анхааралдаа авъя.

     Хятадын цэцэн үгэнд хөхмүрний хойнох давалгаан өмнөх давалгаанаа түлхнэ гэгчээр 2005 оны Хятадын биеийн тамирын спортын дэвжээ нь нэн олон залуу шинэ хүчин гарсанаар тод онцлог болгсон юм. Олимпийн төрөл юм уу, олимпийн бус төрөлд шинэ хүний илрүүлсэн шантрашгүй шуурхай зориг болон шинэтгээсээр байгаа өндөр амжилт нь хүмүүсийг биеийн тамирын хожмын ирээдүйд нэн итгэл төгөлдөр болгсон байна.

     Олимпийн бус төрөлд хамгийн гайхалтай нь гэвэл Дин Жюньхуй болно. Тэрээр 2005 оны 4-р сард Бээжинд болсон олон улсын бильярдын тэмцээнд дэлхийн нэг номерын тамирчныг ялж, тамирчны замнал дах анхны дэлхийн аврага болсон байна. 12-р сард тэрээр Английн тэмцээнд 9 шилдэг тамирчныг залгаагаар хожиж, алтан медалаар энгрээ мялаасан бөгөөд энэ тэмцээний түүхэнд Англи, Айрландын бус анхны аврага болсон юм.

     Олимпийн бус бас нэгэн төрөл болох шатар хүзрийн тэмцээнд ч шинэ хүн сайн амжилт байгуулжээ. LG цомын мягман шатрын 10-р удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 16-хан настай хятадын тамирчин Чэнь Иоей дэлхийн нэгдүгээр байранд жагсаагдаж байгаа Ли Чанхаог ялж, Хятадын нөгөө нэг тамирчин Гү Литай хамт шувтаргааны тэмцээнд зэрэг алхан орсон юм. Энэ нь 10 жилийн дараах Хятадын тамирчны шувтаргааны тэмцээн дэх хоёрдох уулзалт мөн. Дотоодын тэмцээнд Чэнь Иоэй нь бүх хятадын хамгийн залуу аврага юм.

1  2  3