Олимпийн төрөлд хамгийн гялалзсан од нь нүдэн шилтэй нисэх хүн Хү Кай болно. Хятадын хөнгөн атлетикийн эрэгтэйн богино зайн гүйлт нь ерөөс буурай байдаг. Гэвч 2005 оны 8-р сарын 16-д болсон дэлхийн оюутдын биеийн тамир спортын тэмцээнд Хятадын Чин Хуа их сургуулийн оюутан Хү Кай 10 скунт 30-ын амжилтаар эрэгтэйн 100 метрын алтан медалыг хүртэж, энэ нь мөн ч Хятадын тамирчин дэлхийн хэмжээний спортын тэмцээнд эрэгтэйн 100 метрын алтан медалыг анх удаагаа авч байгаа явдал юм. Хү Кай ч их сургуулийн хашаанаас Хятадын аврага, дэлхийн аврага болсон анхны оюутан мөн.
Бээжин хот олимпийг зохион байгуулах эрхийг олсоноос нааш шинэ хүн тасралтгүй гарч байгаа нь олимпийн бэлтгэлд шинэ хүчин сэлвсэн байна. Хятадын давуу төрлөөс жишээлэхэд 17-хан настай Ма Лун 2005 оны олон улсын ширээний тенисын тэмцээнд дэлхийн нэгдүгээр зэрэгллийн олон тамирчныг хожиж, дэлхийн нэрсийн жагсаалт ч 2004 оны 169-р байраас 2005 оны 21-р байранд орсон байна.
17 настай Чэн Фэй Хятадын уран гимнастикийн салбард шинэ амжилт байгуулжээ. Тэрээр 2005 оны 11-р сард болсон дэлхийн уран гимнастикийн аврага шалгаруулах тэмцээнд түүний нэрээр нэрэйдсэн өсрөлтөөр олон шүүгчийн бишрэлийг олж, хятадын анхдагч эмэгтэйн модон морийн дэлхийн аврага болсон юм.
1 2 3
|