• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-24 16:48:14    
Цагаан сар Хятадад ирж иргэдийн зан үйлтэй танилцахыг урьж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын цагаан сар одоо болох гэж байна. Цагаан сар бол Хятадчуудын хамгаас өргөн ихээр тэмдэглэж, хамгаас хөөр наргиантай өнгрүүлдэг уламжлалт баяр болох юм. Цагаан сарын үеэр Хятад оронд ирж аялан жуулчлах юм бол Хятадын иргэдийн зан үйлийг ёстой сайхан ойлгож болох юм. Хятадын аялал жуулчлал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар та бүхэнд цагаан сарын хугацаанд болох Бээжингийн сүмийн хурал, Нанжингийн дэнлүүгийн баяр, Гуанжөүгийн цэцгийн захыг танилцуульяа.

     Сүмийн хурал ажиллуулах бол Бээжингийн хүн ардын цагаан сараа тнмдэглэх уламжлалт зан үйл болох юм. Бээжин хотынхон сүмийн хурал хийгээд хэдэн зуун жилийн түүхтэй болж байна. Хамаг эрт үед хүмүүс бурхан сахиулсаныг тахихын төлөө сүмийн хурал хийж байсанаа сүүлээр нь сүмийн хурал нь аажмаар зах болон цэнгүүн тоглолтын агуулга нэмэгдэж, мөн хүн ардын баяр дурсгалын ажиллагаа хийх хэлбэр болж, шашны уур амьсгал нь улам бага болсон юм.

     Цагаан сарын хугацаан дах Бээжингийн сүмийн хуралд улаан ногоон дэнлүү өлгөн, улс амьтан наргилдаж, арслан бүжиг, луут бүжиг үсэрч, Бээжингийн амтат сайхан хоол ундаа заран, цаасан шувуу нисгэх, цаасан хайчилмал зарах, шавар хүүхэлдэй чимхэх гээд л маш олон төрлийн нутгийн болон ардын гар урлалыг харуулдаг юм. Энэ оны цагаан сард та хэрбээ Бээжинд ирэх юм бол эдгээр сонин сайхан зүйлийг сонирхож болохоос гадна нэн ч шинэ сэвүүн зүйлүүд харж болох юм. Энэ жил бол улаан нохой жил болохоор, цагаан сарын үеэр дэлхийн хамаг гоё нохойг харуулах үзэсгэлэн, нохой сургах тоглолт зэрэг нохойтой холбоотой баяр цэнгүүний ажиллагаа болох юм.

     Ардын зан үйлийн ийм сайхан өвөрмөц үйл ажиллагаанд гадаадын жуулчидаа яасан ч мартахгүй юм. Хятадын олон улсын жуулчлал компанийн нэг захирал ноён Жан Шүө сурвалжлагчид хэлэхдээ:

     Манай жуулчлал компанийн цагаан сарын хугацаанд хүлээн авах жуулчдаа бид ер Бээжингийн өвөрмөц онцлогтой иргэдийн зан үйлийн үзэмжит газар болон сүмийн хурлаар аваачиж сонирхуулдаг. Цагаан сарын хугацаанд сүмийн хуралд очих нь манай Бээжингийн хамгийн их онцлог болох юм. Энэ жил бол нохой жил болохоор, сүмийн хуралд ч энэ онцлогыг харуулах юм гэжээ.

      Бээжин хотод уламжлалт сүмийн хурал гурван газарт төвларч байдаг: Бомбын шашны Бай юнь гуан сүм, Дүн юе миао сүм болон эртний хааны газар дэлхий тахидаг Ди тан цэцэрлэгт хүрээлэнд болдог банйа. Одоо та бүхэнд Дүн юе миао сүмд болох сүмийн хурлыг танилцуульяа.

1  2