• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-24 16:48:14    
Цагаан сар Хятадад ирж иргэдийн зан үйлтэй танилцахыг урьж байна

Хятадын Олон Улсын Радио

     Дүн юе миао сүмд энэ цагаан сар " Бээжингийн иргэдийн зан үйлийн соёлын наадам" гэсэн сүмийн хурал ажиллуулна. Дүн юе миао сүмийн дотохийг нэгэнт хуучин Бээжингийн зуун жилийн өмнөх янзаар засан чимэглэж, хуучин дэлгүүрийн хаяг болон наймааны пайлуур, мөн хуучин дэлгүүрийнх нь нүүрэн тал зэрэг нь хүмүүст өнгөрсөн цаг үед буцсан шиг сэтгэгдэл төрүүлнэ. Энэ сүмийн хуралд хүрсэн жуулчид зөвхөн Дүн юе миао сүмд л дарамлан хэвлүүлж байгаа Хятадын уран бичлагийн тухай ном бичиг худалдан авч болох бөгөөд Дүн юе миао сүмийн эртний сүмийн хөгжим сонсож, Бээжингийн иргэдийн хуучин циркийн гоц урлаг сонирхж болох юм.

     Дүн юе миао сүмд хийх сүмийн хурлыг сонирхохоос гадна бас Бээжингийн Ди таны сүмийн хурал болон Бай юнь гуаны сүмийн хурал ч маш үзэсгэлэнтэй. Бээжин хотын цагаан сарын сүмийн хурлыг зохион байгуулах комиссын хариуцлагатан ноён Ли Вэйхуа хэлэхдээ: Бээжингийн сүмийн хурлын ажлыг өнөө шалавдан бэлтгэж байна. уламжлалт өвөрмөц онцлогт Бээжингийн сүмийн хурал нь гадаадын жуулчдын сонирхол татах нь гарцаагүй гэжээ. Тэр цааш нь хэлэхдээ:

     Америк, Япон, БНСУ-ийг оролцуулсан гадаадын жуулчид жил болгон сүмийн хуралд ирж, Хятадын уламжлалт баярын хөөр наргианыг хуваалцдаг юм гэжээ.

     Одоо та бүхэнд Хятадын нэгдүгээр том мөрөн болох Хөх-мөрний доод сав газарт байрлаж байгаа эртний хот Нанжингийн дэнлүүгийн наадмыг танилцуульяа.

     Нанжин бол Хятадын алдарт " арван төрийн эртний нийслэл" хот мөн. Наньжин хотын дундуур урсан өнгөрч байгаа Чинь хуай гол дээгүүр " сэлүүрийн дуу болон дэнлүүгийн гэрэл хослож, эрэг дагуу асар тагт нь үзэсгэлэн гоо байдагаараа дотоод гадаадад алдаршсан байдаг. Чинь хуай голын эрэгт байрлаж байгаа Фү зи миао сүмд, жил болгоны билгийн улиралын цагаан сарын шинийн нэгнээс арван найман хүртэл дэнлүүгийн наадам зохиож, энэ дэнлүүгийн наадам нь Хөх-мөрнөөс өмнөш нутгийн хамгаас алдартай баярын өдрийн сүмийн хурал болж байдаг.

     " Фү зи миао" сүм гэдэг нь үнэндээ Күнзийн сүмийн өөр нэрийдэл болох юм. Энэ бол эртний хүмүүсийн Күнзийг тахидаг газар болно.Наньжингийн Фү зи миао сүм нь 900 гаруй жилийн түүхтэй болж байна. Цагаан сарын үеэр энд маш их жуулчид ирдэг юм. Энэ тухай манай сурвалжлагч Ян Мин хэлэхдээ:

     " Энэ онд Наньжингийн Фү зи миао сүмийн цагаан сарын дэнлүүгийн наадамд 450 мянган ширхэг цэцэгт дэнлүүг зарна. Энэ нь шинэ тэмдэглэл болох юм. Дэнлүүгийн баяраа үндэстэн, хүн ардын зан үйлийг харуулсан агуулгаар бүтээж, " Чинь хуайгийн дэнлүүн гэрэл ертөнцийг гийгүүлсэн" гэсэн өнгө төрхийг харуулахаар байна" гэжээ.

     Сая та бүхэнд Бээжингийн сүмийн хурал болон Наньжингий дэнлүүгийн баярыг танилцууллаа. Одоо залгаад Хятадын хамаг өмнө байрлаж байгаа Гуанжөү хотын цэцгийн захыг танилцуульяа. Гуанжөү бол Хятад даяарт алдартай цэцэгт хот. Энэ нутгийн цаг агаар урин дулаан, хотын дотор жилийн дөрвөн улиралд алаг цэцэг мяралзан дэлгэрч байдаг. Жил болгоны билгийн улиралын цагаан сар болох үеэр, тухайн орон нутгийн оршин суугчид гэртээ буюу ажлын газартаа хэдэн сав цэцэг буюу хэдэн багц амьд цэцэг худалдан авч тавих заншилтай. Бадран дэлгэрсэн, гоё өнгийн амьд цэцэг нь шинэ нэг жилд сайн сайхан аз тохиол авчирч өгнө гэж тэд нар үздэг байна.

     Жил болгон цэцгийн зах нээгдэхтэй зэрэг олон мянган зочин гийчин ирдэг байна. Гуанжөү хотын цэцгийн зах нь оргил үе нь битүүнд тохионо. Битүүний шөнө Гуанжөүгийн оршин суугчид битүүний хоолоо идсэний дараа цэцгийн захаар хүрч, амьд цэцэг худалдан авдаг байна. Цэцгийн захад гол нь мандарва цэцэг, удвал цэцэг, сарнай цэцэг, цана цэцэг, аршийн бөмбөг, сэрүүн цэцэг, бас өлзий дэмбэрлийн бэлэгдэл болсон зүржийн мод зардаг банйа.

     Гуанжөүгийн цэцгийн зах 200 гаруй жилийн түүхтэй болж байна. Гуанжөү хотын цагаан сарын цэцгийн захын ажил зохион байгуулах ажил хариуцсан ноён Чэн Си да хэлэхдээ:

     "Энэ онд манай Гуанжөү хот цэцгийн зах ажиллуулахдаа аялал жуулчлалтай урганигаар уялдуулж, цэцгийн захаа аялал жуулчлалын замд хамруулж, Гуанжөү хотын цэцгийн захаар нэг өдөр аялах агуулга нэмэхээр байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/


1  2