Профессор Ян Ши-шянь бол Хятадын химийн ухааны гарамгай эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч юм. Тэрээр Хятадын нэрт их сургууль—Нань Кай Их Сургуульд 62 жил багшийн ажил хийж, заан сургалтын албын дарга, сургуулийн зөвлөлийн дарга, орлогч захирал, захирал зэрэг тушаалд тус тус ажиллаж өнгөрсөн байна. Хагас зууны хугацаанд профессор Ян Ши-шянь Хятадын Шинжлэх Ухааны Академийн эрдмийн зөвлөлийн 131 гишүүнийг оролцуулсан шинжлэх ухааны олон эрдэмтнийг бэлтгэн хүмүүжүүлсэн бөгөөд бас химийн ухааны болон хортон шавьжийг устгах хорын судалгаа шинжилгээний ажил хийж, Хятадын шинжлэх ухаан техник болон хөдөө аж ахуйн хөгжил дэвшилд чухал их хувь нэмэр оруулсан юм.
Профессор Ян Ши-шянь 1896 оны 1-р сарын 8-ны өдөр Хятадын Же-жян мужийн Хан-жөү хотноо мэндэлжээ. Цагаагчин гахай жилийн хувьсгал гаргахаас өмнөх нэг жил тухайлбал 1910 онд Чин Хуа Сургуульд шалган орж, 1918 онд төгсчээ. Түүний дараа нь Америк орж химийн ухааныг цаашид сурсан ба 1923 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж эх орондоо буцаж ирээд, Нань Кай Их Сургуульд химийн ухааны багшаар ажилласан байлаа. 1929 онд дахин Америк орж, Нale Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллахын зэрэгцээ бас докторын зэрэг хамгаалсан байжээ. 1931 онд эх орондоо буцаж ирээд, Нань Кай Их Сургуульд үргэлжлэн багшаар ажиллаж, эм найрлагын химийн ухаан, ургамалын гормон, хортон шавьжийг устгах хор судлал зэрэг хичээл зааж байсан бөгөөд хими болон био-хими хоорондын химийн бодисыг маш их сонирхон судалж байв.
1937 онд "Лү Гү-чяогийн хэрэг хувьсал" гарсны дараа, Нань Кай Их Сургууль нь дайны хөлд өртсний улмаас Бээжин Их Сургууль, Чин Хуа Их Сургуультай нэгдэж, Чан Ша хотноо шилжижээ. Түүний дараагаар Наньжин хот мөн дайны галд өртөж, Чан Ша хот бас бөмбөгдөлтөнд учирсанд, гурван сургууль Юнь-нань мужид нүүхэхээр болсон үед, Нань Кай Их Сургуулийн төлөөлөгчийн хувиар профессор Ян Ши-шянь Ши-нань Хамтарсан Их Сургуульд газар сонгохоор Юнь-нань орсон байна.
Ши-нань Хамтарсан Их Сургуульд ажиллаж байсан хугацаандаа, профессор Ян Ши-шянь байгалийн шинжлэх ухааны дээд сургуулийн химийн салбар болон багшийн дээд сургуулийн байгалийн шинжлэх ухааны салбарын деканаар тус тус ажиллаж, 1943 онд заан сургалтын албын даргын тушаалд ажиллажээ.
1 2
|