1945 онд профессор Ян Ши-шянь 3 дахь удаагаа Америк орж боловсролын судалгаа шинжилгээ хийж, Indiana Их Сургуульд зочин профессор, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар уригдан ажилласан байна. 1947 онд Америкаас эх орондоо буцаж иржээ. 1949 оны 1-р сард Тяньжин хот чөлөөлөгдөв. 1949 оны 9-р сард профессор Ян Ши-шянь Хятадын боловсролын салбарын төлөөлөгчийн хувиар Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн анхдугаар чуулганд оролцож, дарга Мао Зедүн, ерөнхий сайд Жөү Эньлайд бараалхсан байлаа. 1949 оны 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдах өргөн их ёслолд оролцсон үед ерөнхий сайд Жөү Эньлай өөрийх нь эх сургууль—Нань Кай Их Сургуулиас хүрэлцэн ирсэн профессор Ян Ши-шянийг дарга Мао Зедүнд танилцуулсан байв.
Чөлөөлөгдсөний дараа, профессор Ян Ши-шянь Нань Кай Их Сургуулийн зөвлөлийн даргын тушаалд орж, 1952 онд уг сургуулийн орлогч захирал, 1957 онд захирлаар тус тус дэвшин ажиллажээ. 1959 онд профессор Ян Ши-шянь Хятадын хими судлалын нийгэмлэгийн төлөөлөгчдийг дагуулан, хуучин Зөвлөлт Холбоот Улсад айлчилсан бөгөөд мөн жилд бас бүх Хятадын шинжлэх ухаан техникийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогдов. 1962 онд Нань Кай Их Сургуульд Хятадын их дээд сургууль дахь хими судлалын анхны хүрээлэнг байгуулж, урганик фосфорт хими, урганик флор, урганик бор, урганик цахиур, төмөрлөгийн урганик хими зэрэг шинэ салбарыг нээн судалж, Хятадын хими судлалын салбарыг шинэ шинэ ололт амжилтаар баяжуулсаар ирсэн билээ.
Профессор Ян Ши-шянь боловсролын салбарт 60 гаруй ажиллахдаа Хятад улсад их олон эрдэм чадвартай хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлж, боловсролын ба эрдэм шинжилгээний үйлсийн хөгжил дэвшилд чухал их хүчин зүтгэл гаргасан юм.
1985 оны 2-р сарын 19-ний өдөр профессор Ян Ши-шянь 89 насандаа өвчний улмаас нас нөгчижээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/ 1 2
|