Хятадын зүүн нутгийн тэнгисийн эргийн хот Чинь Дао энэ онд шалгаруулсан хүн оршин амьдрах хамгийн тааламжтай хотын жагсаалтад түрүү эгнээнд жагсаагдаж байсан юм. үнэхээр Чинь Дао хот нь Хятадын Шань Дуны хойгийн өмнөд хэсэгт байрлаж, жилийн дөрвөн улиралд чийглэг сайхан уур амьсгалтай, зундаа сэрүүн, өвөлдөө дулаахан байдаг юм.
Чинь Дао хот нь тэнгисийн эргийн тал хээр газар байрлаж, газрын байц нь зүүн талаараа өндөр баруун талаараа намхан байдаг юм. нийт нутаг дэвсгэрийн 15%-ыг уулархаг газар, 25.1%-ыг довцог газар,37.8-ыг тал хээр, 21.7-ыг намаг газар эзэлдэг юм. тус хот нь гурван том уул нуруудтай. Зүүн өмнө талаар нь бэрх бартаа ихтэй Лао Шаний уул нурууд сүндэрлэж, хамгийн өндөр оргил нь 1133 км байна. умард хэсэг нь Да Зе Шаний уул нурууд байж, далайн түвшнээс дунджаар 736.7 метр өргөгдөж байдаг юм. өнмөд сэхэгт нь Да Жу Шань уул нурууд байдаг юм. тус хотын нутаг дэвсгэрт урсгалын сав газар нь сая хамвтгай дөрвөлжин км ээс дээш гол мөрөн 32 байж, түүний дотор Да Гу Хе, Бей Жао Лай Хе, Шао Гу Хе, Зе Хе зэрэг таван том гол мөрөн байна. Да Гу Хе гол бол тус хотын хамгийн том гол мөрөн болох юм. хотын газар доорх усны эх сурвалж нь голдуу хур тундасаас ирэлтэй байдаг юм. Чинь Дао хот 730 гаруй км урт тэхгисийн эрэгтэй байж, Дин Зи Ван, Лао Шань Вань, Ша Зи Коу Вань, Хуан Дао Ван, Тан Дао Ван, Линь Шань Вань зэрэг 49 далай булантай байдаг юм. тус хотод Хятад, Манж, Хотон, Солонгос, Жуан, Монгол, Тужя зэрэг 38 үндэстэн байдаг юм.
1 2
|