• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-27 14:57:43    
Үзэсгэлэнт сайхан Чинь Дао хот

Хятадын Олон Улсын Радио

     Чинь Дао хотын өнгөрсөнд Жао Ао гэдэг байжээ. 1891 онд Чин улсын засгийн газар Жао Аод сэргийлэн хамгаалах бэхлэлт байгуулснаас Чинь Дао хотын бүтээн байгуулалт эхэлсэн юм. 1897 оны 11-р сард Герман Жао Аог түрэмгийлэн эзэлж, өөрийнхөө колонийн нутаг болгосон байна.

     1914 оны 11-р сард Япон Германийг оролж Жао Аог булаан эзэлсэн байна. дэлхийн нэгдүгээр дайны дараа Хятадын ард түмэн Чинь Дао хотыг эгүүлэн авахын төлөө эрэлхэглэн тэмцэж, 1922 онд Японоос Чинь Дао хотыг буцаан авсан юм.

     1938 онд Японы түрэмгийлэгчид Чинь Дао хотыг дахин булаан эзэлж, 1945 оны 9-р садыр Гоминьдангийн засгийн гаазр Чинь Дао хотыг буцааж авсан юм. Чинь Дао хот 1949 оны 6-р сарын 2-ны өдөр чөлөөлөгдсөн байна.

     Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш Чинь Дао хотод нэлээд их өөрчлөлт гарсан юм.. ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш Чинь Дао хотын олон талын ажил үйлс түргэж хөгжиж, Хятадын эдийн засгийн хөгжлөөр хамгийн түргэн хот болсон бөгөөд нэрт аялал жуулчлалын хот болсон юм. Чинь Дао хот нь мөн ч Хятадын тэхгисийн эргийн хамгийн том боомтын хотуудын нэг юм


1  2