1. Уруулаа үргэлж долоохыг цээрлэх: Зарим хүмүүс уруулаа байнга долоогоод байвал хагарч осгоруутахүй сайн гэж үздэг нь буруу юм, шүлсэнд булчирхайн шүүрэл, цардуулийн исэл зэрэг бодис байдаг болохоор уруул дээр чинь нимгэн жонхуу үлдээдэг. Үүний усархаг зүйл нь ууршаад дуусхаар уруул хатдаг юм. Хэрэв уруул чинь хатаад байвал будаггүй уруулын оо түрхэж болох юм.
2. Цэвэр глицерин түрхэхийг цээрлэх: Хүмүүсийн байнга хэрэглэж байгаа глицерин бол 20%-ийн устай глицерин юм. Хэрэв цэвэр глицерин хэрэглэх юм бол түүний усыг ууршуулах чадавх нь маш их тул хүний арьсны усархаг зүйлийг шингээж аваад арьсыг хатсан байдалд оруулдаг байна.
3. Хувцасаа хэтэрхий давхарлаж өмсөхийг цээрлэх: Хувцсаа хэтэрхий зузаалж өмсвөл биеийн илч нэмэгдэн, арьсны судас тэлж, арьсанд орох цусны хэмжээг нэмэгдүүлдэг, үүнээс болоод илч гадагшилах нь ч ихэсдэг. Энэ байдал нь хүний бие цогцын цаг агаарын халуун хүйтэнд зохицох чадавхыг бууруулдаг байна.
4. Бээрсэн гарыг нэн даруй галд ээх юм уу халуун усанд хийхийг цээрлэх: Өвлийн цагт гар чинь бээрхээр нэн даруй галд ээх юм уу халуун усанд хийх юм бол тэр дороо улайгаад, хөлдсөн шарх суух ч болзошгүй юм. Бээрсэн гарыг дулаацуулах зөв арга нь бол нөмөртэй дулаахан газар очоод, хоёр алгаа үрээд байх юм бол гар чинь аяндаа бүлээсээд ирнэ.
5. Унтахаасаа өмнө толгойгоо угаахийг цээрлэх: Хүйтэн өдөр халуун усаар толгойгоо угаахад, халууны нөлөөгөөр толгойн арьсны хялгасан судас тэлж, бие цогцод өгөх халууны хэмжээ ч нэмэгддэг. Үүний зэрэгцээ, үс гэзэгний үлэмж хэмжээний ус нь ууршхаараа маш их халууныг гадагшлуулж, тун амархан ханиад хүргэдэг.
6. Амавч хийхийг цээрлэх: Хүний хамрын нялцгай бүрхэвчинд бишгүй олон судасны сүлжээ байдаг болохоор цусны эргэлт нь тун сайн байдаг, жишээлээд хэлбэл гэр өрөөний халаалтын адил хамраар орох хүйтэн хийг бүлээсгэх үүрэг гүйцэтгэдэг. Хүйтэн амьсгал хамрын хөндийгээр дамжаад уушгинд орохдоо үндсэндээ бүлээсээд биеийн халуунд ойртсон байдаг. Хүний биеийн энэхүү физилогийн чадавх нь хүнийг их өлчир болгодог юм. Өвлийн улиралд ямагт амавч зүүгээд байх юм бол хамрын нялцгай бүрхэвч аяндаа "Танхи" болоод тун амархан ханиад хүргэдэг юм.
7. Толгой нүцгэн явахыг цээрлэх: Зарим хүмүүс зөвхөн биеэ дулаан байлгахийг анхаараад малгай өмсөхийг омтгойлдог байна, үнэндээ энэ бол буруу юм. Хүний толгойн хэсэг болон бүх биеийн халууны хэмжээ тэнцвэртэй байх нь хүний биеийн эрүүл мэндтэй нягт холбоотой юм. Өвлийн цагт гадаа хөдөө явахдаа малгай өмсөх нь биеийн халуун хүйтнээ тэнцүүлэхэд сайн нөлөө үзүүлдэг байна.
8. Шилээр туссан наранд биеэ шарахыг цээрлэх: Өвлийн цагт наранд биеэ ээх нь яс зөөлөрхөөс сэргийлж, настайчууд сэтгэл санааны дарамтад учирхийг бууруулдаг. Хэт ягаан туяа нь хүчилтөрөгч сэлбэж, арьсны амин дэм D болон аминийг дээшлүүлж, ходоодны ислын шүүрлийг нэмэгдүүлдэг. Бас цусны улаан бөөм, цагаан цогц, кальц, магний зэргийн сорьцыг нэмэгдүүлдэг юм. Гэвч хэт улаан туяа нь шилийг нэвтэлж чаддаггүй болохоор бие цогцын дотрох амин дэм D-ыг нэмэгдүүлхэд ямарч үүрэг гүйцэтгэж чадахгүй юм.
1 2
|