• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-27 15:31:01    
Өвлийн улиралын 8 цээр

Хятадын Олон Улсын Радио

Гараа байнга угаах нь ханидаас сэргийлхэд ашигтай

     Өнгөрсөнд зарим хүмүүс, ханиадын вирус нь өвчинтэй хүний найтаах, ханиах, ярилцах үед үсрэн гарсан бактер нь амьсгалын замаар дамжин хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэж үздэг байжээ. Одоо харин ханиад нь хүний гараар дамжин халдварладагийг илрүүлж мэдсэн байна. Хамрын өвчиний вирустэй ханиаданд нэрвэгдсэн хүмүүсийн гарт химийн шинжилгээ хийхэд, 90% нь гартаа хамрын өвчний вирустэй байв. Хамрын өвчний вирус наалдсан гар хуруугаараа нүдээ нухлах юм уу хамраа малтах юм бол дийлэнх хүмүүс нь ханиадад нэрвэгддэг байна.

     Америкийн Виргини муж улсын их сургуулийн профессорын олонтоо химийн шинжилгээ хийсэн дүнгээс үзвэл, хахир хүйтэн байх нь ханиад хүрэхийн гол шалтгаан биш, ханиад нь бас хүний гар хуруугаар дамжин хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна. Иймэээс гараа байнга угааж, өвчин эмгэгт нэрвэгдэх хэмжээг багасгаж, өвчиний вирус халдварлах боломжийг бууруулах хэрэгтэйг эмч нар бидэнд зөвлөж байна. /Л.Буянтогтох орчуулав/


1  2