2005 онд хамгийн моод байсан Хятадын Хунань мужийн сүпэр охид гэдэг телевизийн шууд нэвтрүүлэг нь маш олон залуу охидын одон замналыг нээсэн юм. Жю Бичан даруй эдгээрийн дотрох нэг нь болно. Сүпэр охид нэвтрүүлэг нь дуу хөгжимд дур бахтай залуу охидын дундаас дуучин шалгаруулах тэмцээн юм. Үзэгчид аль таалагдсан дуучнаа месеж юм уу ваб сайтаар санал өгч дэмжиж болдог. Эцсийн бүлэгт саналын хэмжээгээр тэмцээнд оролцсон хүмүүсийн хэддүгээр байранд орсоныг тодорхойлдог юм. Жю Бичан тухайн үед гуравдугаар байранд шалгарчээ. Мөн ч тэр цагаас эхлээд өөрийн одон замналаа эхлүүлсэн юм.
Жю Бичан үг дуун цөөнтөй маш даруухан байдаг. Маш өвөрмөц онцлогтой. Сүпэр охидын тэмцээнд өмнө гурван нэрд орсон Ли Иючунь, Жан Лянин нар өөрийн шинэ дуугаа гаргсан байтал Жю Бичан харин хүүхэлдэйн жүжгийн дагуу өөрчлөн найруулсан "Чунь тиань хуа хуа ангийн хүүхдүүдийн чуулган" гэдэг шинэ жилийн кинод дүр тоглсон байна. Энэ сэдэвт холбогдуулан саявтархан манай сэтгүүлч түүнээс ярилцлага авсан байна.
1 2 3
|