Өнөө Хятадад нэр нөлөөтөй залуу дуучин болсоны хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ гэсэн асуултад Жю Бичан хэлэхдээ, өнгөрсөнд нэгэн өдөр од болохыг ерөөс бодож байгаагүй. Багадаа хүүхэлдэйн зурагт маш сонирхолтой байсан юм. Хожим нь дунд сургуульд ороод хичээл ихтэй болохоор ямар ч зав чөлөөгүй болжээ. Сүпэр охид нэвтрүүлэг нь надад маш сайн нөхцөл боломж хангсан гэжээ.
"Чунь тиань хуа хуа ангийн хүүхдүүдийн чуулган" гэдэг кинод Хятадын дотор газар, сянгангийн маш олон нэртэй жүжигчин оролцсон байна. Эдгээр хүмүүстэй харилцахад хэцүү байдаг уу гэж сэтгүүлч асуусанд тэднэр маш сайн, нэрт хүний омог гэж огтгүй, надад олон дэижлэг үзүүлсэн юм. Би анх удаагаа кино тоглож байгаа учраас юм бүхнийг эхнээс сурчээ. Жаахан хэцүү санагдсан ч сэтгэгдэл маш сайн гэжээ.
1 2 3
|