• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-31 15:48:42    
Хай наньд голип бөмбөг тоглохоор хүрцгэе

Хятадын Олон Улсын Радио

     Өнөө Хятадын өмнөд нутгийн Хайнаньдао аралд, Хайкөүгийн буюу Саняагийн олон улсын онгоцны буудалд гэсэнгүй, Шянган, БНСУ, Япон зэрэг орон болон районы жуулчид голип бөмбөг тоглох хувцас өмсөн, голип бөмбөгний эдлэл хэрэгслээ хийсэн том үүргэвч үүрэн онгоцноос бууж, Хайнаны зочид буудлуудад бууж байгаа нь зөндөө тохионо.

     Өнгөрөгч жилийн 12-р сарын дунд арав хоногоос хойш, Хятадын умард нутаг цас мөсөнд хучигдаж, баруун өмнөд нутгийн " мөнх хавар" хот гэж алдаршсан Күнмин хотын цаг агаар ч долоо найман хэм доошилсон байхад, өмнөд нутгийн Хайнаньдао аралд харин дундаж дулааны хэмжээ нь нэмэх 20 орчим хэм байдаг. Голип бөмбөг тоглох сонирхолтой жуулчдад авч хэлбэл, өвлийн энэ цаг нь Хайнаньд голип бөмбөг тоглох хамгийн гоё цаг юм.

     Хятадын олон улсын жуулчлал компанийн голип тоглон аялан жуулчлах ажил хариуцсан албан тушаалтан ноён Шюй Цзи хун танилцуулж хэлэхдээ:

     " Маш жижигхэн газар нутагтай Хайнань мужид өнөө голип бөмбөгний 21 талбайтай. Энд жилийн дөрвөн улиралд нэмэх 20 хэм дулаан байдаг болохоор бөмбөг тоглоход даарч бээрэх явдалгүй. Хайнаньд голип бөмбөг тоглохоор хүрч байгаа жуулчдын олонх нь өнөө онгоцоор Хайкөү болон Саняад бууж байна. Хайкөүгийн эргэн тойронд голип бөмбөгний талбай 14, 15 байна. Саняагийн орчмоор тав зургаа байна. Хайнаны голип бөмбөгний хураамж нь жилийн дөрвөн улиралд адил байдаг болохоор жуулчдад маш ашигтай юм гэжээ.

     Хятадын эх газрын өмнө үзүүрт байрласан Хайнаньдао арал нь 340 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Хятад улсад Тайваний дараа орох хоёрдугаар том арал юм. Хайнаньдао арлын зүүн хойд өнцөгт байрлаж байгаа Хайкөү хот нь гараммын хот болсон мянга гаруй жилийн түүхтэй. Өнөө энэ хот нь халуун бүсийн өвөрмөц өнгө үзэмдээ түшиглэн, Хятадын өмнөд нутгийн аялал жуулчлалын хамгийн чухал хотын нэг болоод байна.

     Тэнгэс алтан эргийн Лө дүн гэсэн зочид буудал бол Хайкөү хотын хамгийн эртний таван оддой зочид буудал юм. Өнөө маш олон жуулчид энэ буудалд буугаад голип бөмбөг тоглож байна. Жуулчид энэ буудлаас гарч хорин минут явбал шууд Хайкөү хотын ойролцоох голип бөмбөгний хоёр том талбай болох Мэй ши талбай болон баруун эргийн талбайд хүрчхэнэ.

     Жуулчид голип бөмбөгний энэ хоёр талбайд тоглох сонирхолтой байгаагийн нөгөө нэг шалтгаан гэвэл, энэ хоёр талбайд дасгал хийх тансаг сайхан талбайтайгаас нь болсон юм.

1  2