• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-31 15:48:42    
Хай наньд голип бөмбөг тоглохоор хүрцгэе

Хятадын Олон Улсын Радио

     Хайкөүд мөн голип бөмбөгний талбайтайгаа зохицсон зочид буудалтай, Кан лэ зочид буудал бол даруй голип бөмбөг тоглогчдын буудаг буудлын нэг юм. Энэ буудал нь тэнгэстэй нүүрлэсэн уулан энгрийн голипын талбайтай зэрэгцэн байрлаж байна. Энэ голип бөмбөгний талбайн онцлог гэвэл, байгалийн элсэн харгиа нь хэвээр байгаа бөгөөд голипын талбайн газар болгонд нь боловсорсон бармай жимсэн мод болон наргилын модттой, модон дээр нь тоншуул шувуу ч харагдах болохоор жуулчдад, ертөнцийн хог тоосноос зайдуу жаргалант оронд тоглож байгаа шиг сэтгэгдэл төрүүлнэ.

     Хайкөүгээс нисэх онгоцоор Саняа хүрхэд цаг хир л ниснэ. Хайкөүтэй зэрэгцүүлбэл, Саняа нэн ч гоё.Голип бөмбөгний талбайн хураамж нь ч Хайкөүнхаас бага хямд. Саняад хүрсэн жуулчид Яа лүн ван тохойн Улаан хавцлын голип бөмбөгний талбайд хүрч тоглох тохиолыг алдаж орхибол харамсалтай. Энд ирж олон удаа голип бөмбөг тоглосон ноён Ин Мэн сурвалжлагчид хэлэхдээ: " Энэ талбайн бөмбөгний замыг Америкийн голип бөмбөгний тусгай зориулалттай талбай зохиодог том мастер уран нарийлаг бүтээсэн юм. Эх байгалийн уулын газрын байцыг нь ашиглан, 18 нүхтэй голипын бүх замыг уулын тов толгод дагуулан байршуулсанаар хүнийг нам сэлүүн, ая тохитой орчин ахуйд бөмбөг тоглуулж байдаг нь хамгаас онцлог гэж би бодож байна гэжээ.

     Үүнээс гадна Саняагийн ойролцоо бас тэнгэрийн хязгаар тэнгэсийн булан буюу " Тян Яа Хай Жяо"-ийн үзэмжит район, халуун рашаант сувьлолтын район, улсын ойн цэцэрлнгт хүрээлэн зэрэг маш олон үзэмжийн цэгтэй юм.

     Саняагаас гарч, одоо бид Хайнаны жижиг суурин Бө аотой танилцах уу? Бө ао нь Хайнаньдао арлын зүүн тэнгэсийн эргэд байрлаж байна. Уул нь төдий л нэрд гараагүй жижиг суурин байсан юм. Сүүлийн жилүүдэд жил болгон энд Азийн Бө аогийн чуулга уулзалтыг зохиож ирсэнээр түүний нэр дотоод гадаадад алдаршсан юм. Энэ жижиг суурины Бө ао голип бөмбөгний хөдөөгийн клув ч маш алдартай. /Пэрлаймаа орчуулав/


1  2