Сайн байцгана уу, эрхэм хүндэт сонсогчид оо, сайхан цагаалж байна уу, Бямба гаригийн дуу хөгжмийн нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Өнөөдөр нь Хятадын цагаан сарын шинийн долоон, Монголын шинийн зургаан юм. Хятадын үгэнд долоонд гарахгүй, найманд орохгүй гэж байдаг. Тухайлбал шинийн долоонд гадуур явж, хол зам хөөхгүй, шинийн найманд айлаар орохгүй гэсэн утгатай үг юм. Ийм болохоор хаана ч явалгүй энэ сайхан дуугаар та бүхэндээ ая дууны мэндчилгээ дэвшүүлж, цагаан сардаа сайхан баярлаарай гэж хэлмэр байна.
Сая та бүхний сонссон нь "баяр басгалантай" гэдэг хөгжим болно. Цагаан сараа тэмдэглэхэд ийм л хөөр наргиантай байдал хэрэгтэй юм. Цагаан сар нь Хятадчуудын маш чухал баяр дурсгалын өдөр болохоор айл өрх бүр нэг сараас өмнө бэлтгэл хийж эхэлдэг. Жишээлбэл гэр байраа цэвэрлэх, шинийн бараа авах зэрэг, энэ нь ч Монголынхтай ялгаагүй л дээ. Цагаан сар нь гэр бүл, төрөл төрөгсдөөрөө хамт байх баяр юм. Энэ нь өрнө дахины зул сарын баяртай маш адилхан. Битүүний шөнө бүх гэрээрээ найрын ширээ засаж, шинэ нэгэн жилийн ирэхийг угтдаг. Одоо Хятадын дуучин Жю Линянгийн дуулсан "битүүний уянгыг" сонсъё. Энэ дуунд өлзий дэмбрэлтэй битүүний шөнө, бүх гэрээрээ баярлцагааж байна. Ирэх гэж байгаа шинэ жилд, дахин нэг нас нэмэгдлээ. Шинэ нэгэн жилд нэн олон хүсэл мөрөөдөлтөй болно гэж дуулна.
1 2
|