• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-03 17:00:50    
Сар шинийн баярын мэнд хүргэе

Хятадын Олон Улсын Радио

     Сая та бүхэн Хятадын дуучин Жю Линянгийн дуулсан "битүүний уянгыг" сонслоо. Цагаан сарын шинийн нэгнээс эхэлж, хүмүүс ахмад настан, төрөл садан, найз нөхдийнхөөр очиж шинэлж мэндчилдэг. Энэ үед сайн шинэлэв уу, сайхан цагаалж байна уу, баярын мэнд хүргэж байна гэсэн үгүүдийг хэлэх нь гарцаагүй. Өнгөрсөн жилд ямар нэгэн хэргээр муудалцсан үед шинэ жилд цагаалж очвол харилцан уучлах болно. Өнөө сонсох гэж байгаа "баярын мэнд хүргэх дуу" нь даруй цагаан сард хүмүүс шинэлж явахдаа харилцан мэндчилдэг баярын үгийг дуулсан дуу юм.

  

     Сая та бүхэн "баярын мэнд хүргэх дуу"-г сонслоо. Хятадын умард нутагт цагаан сарын үеэр цонхон дээрээ цаасан хайчилбар наах заншилтай юм. Уран бүсгүйчүүд өнгө бүрийн цаасаар цэцэг, шувуу, загс, хорхой болон үлгэрийн дундах хүмүүсийн дүрийг ав адилхан хайчилсан байдаг. Одоо орон нутгийн онцлогтой "цаасан хайчилбар хайчлах" дууг сонсъё.

     Сая та бүхэн орон нутгийн онцлогтой "цаасан хайчилбар хайчлах" дууг сонслоо. Цагаан сарын үеэр ардын зан заншиү бүхүй маш олон ажиллагаа явагддаг. Сүмийн хурал нь үүний дотрох нэг зүйл нь болно. Сүмийн хурал нь өнгөрсөнд олон түмний бараа авах зах байсан бол өнөө харин агуулга нь нэмэгдээд соёл цэнгээний талбай болсон байна. Одоо хамтдаа "сүмийн хуралд очих" дууны дунд тухайн талбайн хөөр хөгжилтөй байдлыг мэдрэе.

     Цагаан сарын ардын зан заншлийн ажиллагаад арслан луу бүжиглүүлэх нь банга тохиолддог. Хятадчууд лууг өлзий дэмбрэлийн хувилгаанаар үздэг бөгөөд түүнийг бүжиглүүлэхээр хур бороо тэгшхэн, элбэг хуриалт олохыг зөгнөж ерөөдөг. Одоо сонсох гэж байгаа дуу нь цагаан сарын үеэр гудамжинд луу арслан бүжиглүүлж байгаа байдлыг харуулсан юм.

     Хятадын цагаан сарын үеэр баяр цэнгээний ажиллагаа баялаг байхаар барахгүй хоол идээний талаар ч маш онцлогтой юм. Умард нутгийнх нь банш иднэ гэхэд өмнөд нутгийнх нь "ниань гао" гэдэг идээнийг заавал идэж, шинэ жилдээ шинэ амжилт гаргахыг бэлэгддэг. Үүнээс гадна найрын ширээнд тахиа засг байхыг эрхэмлэдэг юм. Одоо хамтдаа "цагаан сарын өдрүүд" гэдэг сайхан дууг сонсъё. Та бүхэн мань цагаан сардаа сайхан баярлаарай.


1  2